Шар хантаазтнууд: Иргэдийн уур хилэн өс хонзон болон хувирна | News.MN

Шар хантаазтнууд: Иргэдийн уур хилэн өс хонзон болон хувирна

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Шар хантаазтнууд: Иргэдийн уур хилэн өс хонзон болон хувирна

Шар хантаазтнууд: Иргэдийн уур хилэн өс хонзон болон хувирна

Шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн жагсч эхэлсэн Францын ард иргэдийн уур хилэн өс хонзон болж магадгүйг анхааруулсан захидлыг жагсагчдын төлөөлөл  улсынхаа Ерөнхийлөгч Эмануэль Макронд илгээжээ. Жагсаал арваннэгдүгээр сарын 17-ноос эхлэн долоо хоног бүрийн Бямба гаригт өрнөж байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.05/ найм дахь долоо хоногтойгоо золгож байна. Тус жагсаал улс орон даяар хэдэн зуун мянган иргэдийг хамарч чадсан ба фэйсбүүк хуудаснаа “Ууртай Францчууд” нэртэй бүлгэм үүсгэсэн нь 300 мянга орчим хүнийг нэгтгэж чаджээ.

“Шар хантаазтан”-уудын хүсч байгаа гол зүйл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг буулгаж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Жагсаал хурц хэлбэрт шилжин үймээн самууны байдалтай болоход Францын эрх баригчид нулимс асгаруулагч хий ашиглан жагсачдыг тарааж байсан бөгөөд саяхан тус хөдөлгөөний зохион байгуулагчийг баривчилсан билээ.

Эх сурвалж: RT


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-05 188.62.88.27

Facebookiin shizotoi anarchiste uudiin uildel bur utgaa aldaj baigaa sh dee. Mongoliig debiluudiig Genko Uhna 2 facebookeer hoorogdood neg iimerhuu yum bolgoh geed baigaa yum

Avatar

Зочин 2019-01-05 146.115.163.21

Ene jujigiig hen tavij bgaa bol.

Avatar

Зочин 2019-01-05 103.212.119.172

Татвар буухаар өөрөө ажилгүй л болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж