Шатахууны үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн жагсч эхэлсэн Францын ард иргэдийн уур хилэн өс хонзон болж магадгүйг анхааруулсан захидлыг жагсагчдын төлөөлөл улсынхаа Ерөнхийлөгч Эмануэль Макронд илгээжээ. Жагсаал арваннэгдүгээр сарын 17-ноос эхлэн долоо хоног бүрийн Бямба гаригт өрнөж байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.05/ найм дахь долоо хоногтойгоо золгож байна. Тус жагсаал улс орон даяар хэдэн зуун мянган иргэдийг хамарч чадсан ба фэйсбүүк хуудаснаа “Ууртай Францчууд” нэртэй бүлгэм үүсгэсэн нь 300 мянга орчим хүнийг нэгтгэж чаджээ.
“Шар хантаазтан”-уудын хүсч байгаа гол зүйл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг буулгаж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Жагсаал хурц хэлбэрт шилжин үймээн самууны байдалтай болоход Францын эрх баригчид нулимс асгаруулагч хий ашиглан жагсачдыг тарааж байсан бөгөөд саяхан тус хөдөлгөөний зохион байгуулагчийг баривчилсан билээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ