Хөлбөмбөгийн ААШТ өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ААШТ өнөөдөр эхэлнэ

Хөлбөмбөгийн ААШТ өнөөдөр эхэлнэ

Дөрвөн жилд нэг удаа болдог XVII  дахь удаагийн Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ Персийн буланд эхэлж байна. 2019 оны “Шар” тивийн хөлбөмбөгийн АШТ дөрвөн хотын найман цэнгэлдэх хүрээлэнд нэгдүгээр сарын 5-аас хоёрдугаар сарын 1-ний хооронд явагдах бөгөөд нийт 24 улсын шигшээ баг оролцоно.

Тэмцээнийг зохион байгуулагч АНЭУ  тэртээ 1996 онд анх удаагаа тивийн АШТ-ийг хүлээн авч аваргын төлөө шалгарч байсан ч Саудын Арабын шигшээ багт хожигдож мөнгөн медаль хүртэж байсан. Энэ бол АНЭУ-ын тивийн аваргадаа үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Тивийн АШТ-г хоёр дахь удаагаа хүлээн авч буй АНЭУ-ын шигшээ баг энэ удаа мөн өндөр амжилт үзүүлэх зорилготой байгаа нь дамжиггүй. Тэднийг 2017 оны аравдугаар сараас хойш А.Заккерони удирдаж байгаа бөгөөд Итали эрхэм өмнө нь Японы шигшээ багийг удирдан 2011 оны ААШТ-д түрүүлж байсан туршлагатай ажээ. Тэмцээнийг зохион байгуулагч АНЭУ-ын шигшээ баг эхний тоглолтоо УБ-ын цагаар шөнийн 00.00 цагт Бахрейн улсын эсрэг хийнэ.

А ХЭСЭГ:

Шигшээ багААШТ-нд үзүүлсэн амжилт
1АНЭУ1 мөнгө, хүрэл
2Энэтхэг1 мөнгө
3Тайланд1 хүрэл
4БахрейнНэг удаа 4-р байр

 

В ХЭСЭГ:

Шигшээ багААШТ-нд үзүүлсэн амжилт
1Австрали1 алт, 1 мөнгө
2Йордан2 удаа шөвгийн 8-д шалгарсан
3Сири6 дахь удаагаа оролцож байна
4Палестин2 дахь удаагаа оролцож байна

 

С ХЭСЭГ:

Шигшээ багААШТ-нд үзүүлсэн амжилт
1Өмнөд Солонгос2 алт, 4 мөнгө, 4 хүрэл
2БНХАУ2 мөнгө, 2 хүрэл, 2 удаа 4-р байр
3КиргизстанАнх удаагаа оролцож байна
4ФилиппинАнх удаагаа оролцож байна

 

D ХЭСЭГ:

Шигшээ багААШТ-нд үзүүлсэн амжилт
1Иран3 алт, 5 мөнгө, 1 удаа 4-р байр
2Ирак1 алт, 2 удаа 4-р байр
3Вьетнам2 удаа 4-р байр
4ЙеменАнх удаагаа оролцож байна

 

E ХЭСЭГ:

Шигшээ багААШТ-нд үзүүлсэн амжилт
1Саудын Араб3 алт, 3 мөнгө
2Умард Солонгос1 удаа 4-р байр
3Катар1 удаа шөвгийн 8-д шалгарсан
4Ливан2 дахь удаагаа оролцож байна

 

F ХЭСЭГ:

Шигшээ багААШТ-нд үзүүлсэн амжилт
1Япон4 алт, 1 удаа 4-р байр
2Узбекстан1 удаа 4-р байр
3Оман4 дэх удаагаа оролцож байна
4ТуркменстанАнх удаагаа оролцож байна

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж