2018 оны “Болор цом”-ын эзнээр Б.Баттулга тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

2018 оны “Болор цом”-ын эзнээр Б.Баттулга тодорлоо

2018 оны “Болор цом”-ын эзнээр Б.Баттулга тодорлоо

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн дээд наадам “Болор цом-36”  өнөөдөр /2019.01.05/ Говьсүмбэр аймагт боллоо.  Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр "Талархлын шүлэг" бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо.

"Болор цом-36" наадмын эхний таван байрт дараах яруу найрагчид тодорлоо.

  1. Яруу найрагч Б.Баттулга

2. Яруу найрагч И.Баярсайхан

3. Яруу найрагч О.Цэнд-Аюуш

4.Яруу найрагч Д.Одгэрэл

5. Яруу найрагч Ж.Батдорж

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэ жилийн “Болор цом” наадам Зохиолчдын байгууллагын 90 жилийн түүхт ой тохиож буйгаараа онцлог юм. Мөн монгол туургатны наадам болж, Өвөрмонгол, Халимаг, Буриадаас яруу найрагчид зорин ирж, шилдэг 27 найрагч өрсөлдлөө.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж