В.Путин, С.Ганбаатар хоёр адилхан

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

В.Путин, С.Ганбаатар хоёр адилхан

В.Путин алга болчихлоо. Дэлхий даяар эрэл сурал болж, бөөн юм болж байгаа сурагтай. Улс орныхоо төрийн тэргүүний үүргийг 15 жилийн хугацаанд гүйцэтгэхдээ тэрбээр нэг хоногоос илүү хугацаагаар ард түмнээсээ холдож, ажлаасаа чөлөө авч үзээгүй юм билээ.

 

Гэтэл энэ удаа нэг биш, хоёр биш бүр 11 хоног зурагтын дэлгэцээс холдож, албан үүргээ үргэлжүүлж байгаа эсэх нь тодорхой бус байна гэдэг зөвхөн оросуудын бус дэлхий нийтийн асуудал болох нь тэр. Тиймээс ч АНУ-гийн “Нью-Йорк Пост” сонин гэхэд В.Путиныг хорт хавдраар өвчилж, үхлүүт байгаа хэмээн мэдээлэв. Зарим нэг нь бүр алуулсан, хордсон, шинэ хүүхдээ харж байгаа гэх мэтээр юу дуртайгаа бичиж эхлэв.

 

Гол нь энэ бүх мэдээлэл яг л Хойд Солонрос, Венесуэль, Кубын удирдагчдыг эрж хайдагтай адилхан элдэв таамаг дүүрэн өрнөж байгаа нь бас л хачирхалтай хэрэг юм. ОХУ-ыг адилтгаж бодоход шүү дээ. Тэгвэл манай улсад ч гэсэн В.Путин шиг биш ч гэлээ дүйж очих улстөрч бий гэвэл та итгэх үү.

 

Тэр бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Өдөр бүр хэвлэлээр гарч, мэдээ бүрт дүрсээ үлдээдэг улстөрч. Сүүлийн үед цахим талбарт ч тэр өөрийн дүрийг мөнхлөх болсон. Ер нь л С.Ганбаатаргүй юм байхгүй. Цалин нэмсэн ч, Оюутолгой ярьсан, ч Засгийн газрыг шүүмжилсэн ч, Ноён уулнаа очсон ч, С.Баярцогтыг элдэвлэсэн ч нөгөө л С.Ганбаатар. Сүүлдээ бүр цас цэвэрлэхэд хүртэл С.Ганбаатар болчихсон байна билээ.

 

Яг энэ байдлаас нь үүдээд та бид нэг' л өдөр В.Путины нэгэн адил улс даяар эрэн сурвалжилж ч мэдэх юм шүү. Дандаа тааралддаг хүнээ үгүйлэн асууж сурагладагтай адилхан “С.Г анбаатаргүй мэдээ мэдээ биш.С.Ганбаатар хаачсан бэ. Яагаад нэг өдөр мэдээ нь гарсангүй вэ” гээд л. Санагалзана даа, санагалзана. В.Путиныг санагалздаг шигээ.

 

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж