Улсын дээд шүүх ирэх даваа гариг буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр намуудын дүрэм болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, “Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэн бүртгүүлэх” хүсэлтийг хэлэлцэх бол МАН-ын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ч мөн хэлэлцэх юм байна.
Мөн энэ өдөр “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдан нь товлогджээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ