Азийн телевизийн наадамд ”Mongol” телевиз нэвтрүүлгүүдээ сойно

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Азийн телевизийн наадамд ”Mongol” телевиз нэвтрүүлгүүдээ сойно

Азийн телевизийн наадамд ”Mongol” телевиз нэвтрүүлгүүдээ сойно

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards"  наадам 23 дахь жилдээ Малайз улсад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыг Азийн тэргүүлэх телевизүүд 1996 оноос эхлэн  жил бүр зохион байгуулах болжээ.

Тэгвэл хамгийн сонирхолтой нь анх удаа Монгол Улсаас "Mongol HD" телевизийн гурван нэвтрүүлэг, дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт "The Voice of Mongolia", шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд "Shark Tank", Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт "Төрөх өрөөний тоглоом" зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна.

Наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын "PWC" агентлаг хяналт тавьдаг аж. Тус наадмыг 2015 онд зөвхөн найман сувгаар нэвтрүүлдэг байсан бол 2016 оноос эхлэн 21 сувгаар шууд дамжуулах болжээ.

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж