З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй | News.MN

З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг 2019 оны нэгдүгээр сарын 1-ны  өдөр өвчний улмаас таалал төгссөн талаар мэдээлсэн билээ.


Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэвлэлд  өгсөн ярилцлагадаа   “Р.Төмөрхуяг гуай хүүгээ алдсанаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, ходоодны хорт хавдар өвчнөөр шаналсаар бурхны оронд одлоо. Тэрбээр хүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө сэтгэл зовниж байсан.  Т.Гомбосүрэн агсныг 60 тэрбумтай холбоотой, албан өрөөндөө их хэмжээний бэлэн мөнгө тоолж байгаа гэх  бичлэг арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлээд цахим хуудаснаа  тархаж эхэлсэн.

Энэ нь  Р.Төмөрхуяг гуайн сэтгэл санаанд маш хүндээр туссан. Т.Гомбосүрэнг  200 сая төгрөг өгч хахууль өгөх замаар албан тушаалд томилогдсон гэх  хардлагыг нийгэмд төрүүлсэн. Олон хүн ч  энэ бичлэгийг үзсэн байна лээ. Гэхдээ бичлэг дээр гарч байгаа өрөө нь талийгаачийг 2015 онд өмгөөлөгчөөр ажиллаж байх үеийн оффист нь хийгдсэн бичлэг.

Өөрөөр хэлбэл, бичлэгт гарах өрөө нь Зам тээврийн яамны өрөө биш, цаг хугацааны хувьд ч тус яаманд ажиллаж байсан үетэй хамааралгүй.  Энэ  нууц биш ил бичлэг. Хоёр компанийн хооронд хийгдсэн бизнесийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ хэлцлийг өмгөөлөгчийн хувиар зөвлөгөө өгч түүний дэргэд талууд мөнгө төгрөгөө хүлээлцсэн үйл явдал. Б.Махбалын ялыг хөнгөлүүлэхийн төлөө нөлөө бүхий улс төрийн бүлэглэл хэвлэл мэдээлэл, мөнгөний хүчээр далайцтай дайрч байна. Талийгаачид ямар нэгэн уул уурхайн лиценз байгаагүй. Зарсан зүйлгүй. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ард тvмэн 2019-01-05 122.201.22.78

терийн яамны байранд нэг албан тушаалтныхаа аминд хvрч болдог аймшигт хэрэгт ялыг хvндрvvлэх vндэслэл болгох естой. Энэ бол терд гарсан аймшигт хэрэг, засгийн газар зевхен энэ хэрэгт л огцрох естой байтал тvvний ар араас хичнээн ес суртахуун хууль бус vйлдлvvд гарваа одоо огцроход хангалттай болсон!

Avatar

Зочин 2019-01-05 118.71.247.213

Махбал адгуусын хүн алж байгаа бичлэгийг Мөнхбаясгалан шулам яагаад тавихгүй байна аа?!

Avatar

Зочин 2019-01-05 64.119.18.219

Hunee baisan horvoo yum da

Avatar

ард түмэн 2019-01-05 139.5.217.122

нас барсан л өүх юм нь зөв байдагийм уу ямар үйлийн үрээр буруу юм хиймэн бна тэрийг нь бурхан шиытгэж бга ч юиуу хэн мэдэхэв дэ өмгөөлөгч брдаа рор наыруулаад явж бсан ч бж болно ш дээ ер нь ээж нь 200 мая төгрөг хайгад манай рүү нэг яамны газрын дарга бодох гээд бна гээд явж бсан гээд нэг сайтад бичсэн бсан даа тэхээр 60 тэрбумын хүн мөн л бгам даа

Avatar

Зочин 2019-01-05 64.119.18.58

chi boliochee, odoo bas eejiig n gutgehnuu.

Avatar

Зочин 2019-01-05 202.21.106.149

Энэ хаанахын хүн бичээд байгаа юм бэ. Монголоор зөв бичиж сураад сэтгэгдэл бичээч дээ.

Avatar

Зочин 2019-01-05 103.26.195.137

зѳв бурууг бурхан л шүүх байх ум мааний бамээ хум

Avatar

Зочин 2019-01-05 122.201.28.10

Үнэн ухаан муутай юмаа энэ мөнхбаясгалан. Ямар хүний үр сад юм бол доо. Өдий наслахад ийм ухаан гарна гэж .Даанч дээ

Avatar

Зочин 2019-01-05 122.201.28.10

мөнхбаясгалан бол маш муухай юм хийж байсан, одоо ч хийж байгаа шулам юм даа. Яахавээ олон нийт харж байгаа. Цаг ирнээ.

Avatar

Зураач 2019-01-05 2.122.248.241

Монголд хүн чанар маш их мууджээ. Хүнийг өрөвдөх сэтгэл гэж байна уу, таминь ээ! Ёстой зүрх өвдөж байна.

Avatar

Munhjargal 2019-01-05 66.181.191.126

Zuv shiideerei Gombosyren taliigaach 60 terbumtai yamarch hamaagyi shuu Jenko bol hun8ig yajch medeh hyn gej bas our baisan humuus helj baih yum .herev tiim bol b8d chine yamar hyniig erenhiilegch bolgochihvoo

Avatar

Enhee 2019-01-05 66.181.191.126

Munhbaesgalan munguur ajil hiidgee bolioch ee Negee hotgor shanaga geed hytsaad baisan yu bolson shudraga durtei balai huuhen Arvin mungu avaad tag boldog balai g****

Avatar

Зочин 2019-01-05 203.91.116.119

хүн чанар гэж алгаа энэ хүмүүст, өнгөрсөн хүнийг ингэж гүтгэж байдаг. яахаас ч буцахгүй

Avatar

Zochin 2019-01-05 202.126.89.23

Munhbayasgalan avgai hugiin bichleg tsarsaad etsegiin burhan bolgochiloo jinhene s****m yumdaa

Avatar

g 2019-01-05 133.6.194.128

mahbal jencogiin hun bolohoor hezee ch heregt unahgu shu de. ingeed l daragdaad ongorno ene hereg…

Avatar

Зочин 2019-01-05 66.181.177.214

Махбал бол 60 тэрбумын авилгачыг алсан гавьяатан дариу сулла мөнхбаясгалан сэтгүүлч энийг нь нотлосон биздэ Хүк чи яагаад ерөнхийлөгчийн эсрэг юм яриад байна

Avatar

Хараач хүмүүс ээ 2019-01-05 66.181.178.21

Махбал гэдэг алуурчинг бушуухан дээд хэмжээ өгөөч. Одоо хараач, бүр талийгчийг шал өөр ажил хийж байсан үеийн зургийг тавиад ингэдэг байна шүү. Энэ Махбал гэгчийн ар гэр, найз нөхөд гэж ямар бузар булай хүмүүс вэ? Монгол хүн угаасаа хүн муутай одоо бүр чөтгөр болжээ. Махбалыг бушуухан шүүгээч. Хэрэг тодорхой шүү дээ

Avatar

Зочин 2019-01-05 64.119.21.37

хүний зовлон өөрийнх болдог үе ирдэг юм шүү. хүний мууд битгий дурла, мууг нь битгий үз!

Avatar

Үүнийг хараач 2019-01-05 66.181.178.21

Махбал гэдэг алуурчинг бушуухан дээд хэмжээ өгөөч. Одоо хараач, бүр талийгчийг шал өөр ажил хийж байсан үеийн зургийг тавиад ингэдэг байна шүү. Энэ Махбал гэгчийн ар гэр, найз нөхөд гэж ямар бузар булай хүмүүс вэ? Монгол хүн угаасаа хүн муутай одоо бүр чөтгөр болжээ. Махбалыг бушуухан шүүгээч. Хэрэг тодорхой шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж