З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

З.Хүрэлсүх:Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг 2019 оны нэгдүгээр сарын 1-ны  өдөр өвчний улмаас таалал төгссөн талаар мэдээлсэн билээ.


Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэвлэлд  өгсөн ярилцлагадаа   “Р.Төмөрхуяг гуай хүүгээ алдсанаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, ходоодны хорт хавдар өвчнөөр шаналсаар бурхны оронд одлоо. Тэрбээр хүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө сэтгэл зовниж байсан.  Т.Гомбосүрэн агсныг 60 тэрбумтай холбоотой, албан өрөөндөө их хэмжээний бэлэн мөнгө тоолж байгаа гэх  бичлэг арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлээд цахим хуудаснаа  тархаж эхэлсэн.

Энэ нь  Р.Төмөрхуяг гуайн сэтгэл санаанд маш хүндээр туссан. Т.Гомбосүрэнг  200 сая төгрөг өгч хахууль өгөх замаар албан тушаалд томилогдсон гэх  хардлагыг нийгэмд төрүүлсэн. Олон хүн ч  энэ бичлэгийг үзсэн байна лээ. Гэхдээ бичлэг дээр гарч байгаа өрөө нь талийгаачийг 2015 онд өмгөөлөгчөөр ажиллаж байх үеийн оффист нь хийгдсэн бичлэг.

Өөрөөр хэлбэл, бичлэгт гарах өрөө нь Зам тээврийн яамны өрөө биш, цаг хугацааны хувьд ч тус яаманд ажиллаж байсан үетэй хамааралгүй.  Энэ  нууц биш ил бичлэг. Хоёр компанийн хооронд хийгдсэн бизнесийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ хэлцлийг өмгөөлөгчийн хувиар зөвлөгөө өгч түүний дэргэд талууд мөнгө төгрөгөө хүлээлцсэн үйл явдал. Б.Махбалын ялыг хөнгөлүүлэхийн төлөө нөлөө бүхий улс төрийн бүлэглэл хэвлэл мэдээлэл, мөнгөний хүчээр далайцтай дайрч байна. Талийгаачид ямар нэгэн уул уурхайн лиценз байгаагүй. Зарсан зүйлгүй. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж