“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугам тасалдаад байсныг сэргээн нээсэн байна. Харин шинэ оны босгон дээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна.
Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол шинэ оны эхний өдрөөс эхлэн Чойбалсан-Замын-Үүд чиглэлд нийт 800 гаруй км-ын замын маршруттай албан ёсны баталгаат замтай болж “Дорнын тэнхлэг” ХХК том оврын автобусаар үйлчилж эхэлжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ