Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна | News.MN

Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

Налайхын замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусчээ.

Тэгвэл Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцжээ.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sss 2019-01-05 202.55.191.42

Ene hun ooroo hyatad ugshiltai, hyatad surguuli togsson hun bolj taarah n bichgiin erdemees il boloi. Za yahaw ter hyatad tsaashaa. Neg ni ch gesen zamiin tendereer terbumtan bolj baival yamaidaa

Avatar

Монгол хэл 2019-01-05 103.57.95.205

Ссс гэдэг хүн ямар хэл дээр бичээд байнаа.хятад хүн юм байхдаа зайлуул

Avatar

ссс 2019-01-05 202.21.106.107

гитад замчид барина гээ биддэ. тэгүүлч болж бнаа. ер н налайхын уурхай замыг чинь анх хитад барьсан гдг штэ

Avatar

Зочин 2019-01-05 202.9.44.10

Духлаа аашаал. Нөгөө шинэ нисэх яасанбэээ. 18 онд онгоц ниснэ мань хэд зүгээр гайхна гээд л байсан шүү дээ. Хаа байна

Avatar

Зочин 2019-01-05 103.229.121.166

Shalga gej hichneen h*****d ta nar barahaasaa ongorson…

Avatar

Зочин 2019-01-05 150.129.142.1

Бөмбөрцөгөөс цааш нь налайх өөрөө өргөсгөх болж дээ эртхэн

Avatar

Amar 2019-01-05 66.181.184.203

Terbum dollaraar 20hon km zam hiih yum uu hed ni zamdaa hed ni halaasand oroh bol

Avatar

Zochin 2019-01-05 24.126.117.63

20.9 km zamiig 1 terbum am.dollaraar barih yumuu?

Avatar

Иргэн 2019-01-05 182.160.34.105

Хийсэн хойно л хийлээ гэхгүй бол хэцүү шүү дээ.

Avatar

Иргэн 2019-01-05 182.160.34.105

За да баригдаж дууссан хойно л баригдлаа гэхгүй бол ч барилгүй шүү дээ.Жил болгон дандаа л худлаа ш****г поп ууд шүү дээ.Ээ дээ таминь баригдсаны дараа л нүдээрээ үзэж гараа барьж байж л итгээрэй дээ.Хэцүү шүү наадуул чинь

Avatar

Зочин 2019-01-05 202.126.89.121

Nalaihkiin zamdeer bolj bga osol bolgon shuud zamtai holbootoi. Zam bol shuud zasgiin gazartai holbootoi!! Gevch humuus hoorondoo zorchildoj bna. Zamtai holbootoi osol buriig zasgiin gazaraas shaardlaga neheh heregtei

Avatar

Налайхын төлөө иргэн 2019-01-05 202.179.26.161

Амарсайханыг байхад Налайх эзэнтэй юм шиг сайхан, их ч юм хийгдэж байна даа. Энэ хэн гэдэг атаа ч чөтөө ч хийсэн зүйлд нь атаархаж, шээсээ савируулаад явна.

Avatar

Нэр нэгт 2019-01-05 202.9.43.10

За ашгүй дээ бурхан минь гэж

Avatar

Зочин 2019-01-05 202.9.43.80

Амарсайхан гэж нэг цаддаггүй шуналын тулам байгаа цагт Налайх хөгжихгүй, энэ дүүргийг бараг бүгдийг залгиад дуусаж байна. Дахин Налайхаас сонгож болохгүй шүү ардтүмэн минэ эээ

Avatar

Зочин 2019-01-05 64.119.25.130

Ха ха сонгоно за

Avatar

Зочин 2019-01-05 103.57.95.222

НИХТ-ийн дарга Оюуны ундраа С.Амарсайхан чагтлаад ирэх хавар сонгуулын өмнө оруулнаа харж байгаарай . Налайхын зам бол түүний УИХ-ын гишүүн болох тамга хөзөр . Э.Бат-Үүлийн санаачлаад төсвийг нь батлаад , зургийг нь хийлгэчихсэн энэ ажлыг олон ч жил чагтлаад хийлгээгүй . Энэ хооронд маш их аваар осол гарч олонч хүн амь үрэгдсэн дээ .

Avatar

дүгнэх 2019-01-05 202.21.106.103

Дээрх нөхөр ..Хийсэн ажилд биш олон удаа жил болгон яридаг амлалтанд унэлэлт сэтгэгдэл бичжээ.

Avatar

Зочин 2019-01-05 64.119.24.100

Уул нь ийм л арга барилаар ажилллавал Монгол хоромхон зуур хөгжих юм даан ч дарга нэртэй төрд гарсан хулгайчид улсаа хагжүүлэх бус яавал хэдэн төг хулгай хийж өмхий салтаандаа хавчуулхав л гэсэн шуналтай хулгайчууд эргэн тойрон. Хулгайчуудаасаа яаж салах вэ? Утаагаар далимдуулан бас л энэ жил их мөнгө дашийн шог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж