“Цэвэр агаар-эрүүл мэнд аян” өрнүүлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

“Цэвэр агаар-эрүүл мэнд аян” өрнүүлж эхэлжээ

“Цэвэр агаар-эрүүл мэнд аян” өрнүүлж эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 3, 5, 10, 11, 28 дугаар хороод “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-тай хамтран “Цэвэр агаар эрүүл мэнд” аян өрнүүлж эхэлжээ. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагчдын амралтаар орон нутагт байгаа ар гэр, ах дүүгийндээ очих хүсэлтэй хүүхдүүдийг өөрсдийн санхүүжилтээр хүргэж өгч байгаа аж.

“Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалцгаая” уриатай энэхүү аяны хүрээнд дээрх хороодоос нийт 37 хүүхэд, таван асран хамгаалагчийн хамт тус компанийн автобусаар Увс аймгийг зориод байгаа аж. Хүүхдүүд Увс аймагт тус тусын асран хамгаалагч, ах дүүгийндээ цэвэр агаарт амарч байгаад энэ сарын 24-нд Улаанбаатар хотод буцаж ирэх юм байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан тус компанийн энэхүү санал санаачилга олон хүмүүст таалагдаж байгаа юм байна. Хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлж буй энэхүү ажилд нь талархаж буйгаа тэдгээр хүүхдүүд болон эцэг эхчүүд нь илэрхийлжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж