Хүүхэд бүр бие дааж суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Хүүхэд бүр бие дааж суралцаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Хөвсгөл аймагт ажиллаж, Мөрөн сумын “Эрдмийн далай” үндэсний лабортори сургууль, хоёрдугаар суруулийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдмийн далай” үндэсний лабортори сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, сурагч бүр өөрөө бие дааж суралцах, тухайн зүйлээ хийж үзэж, мэдлэг бүтээх аргаар суралцдаг байна. Хүүхэд бүрийг бие даалгах өөрөө шийдвэр гаргаж сурах, нийгмийн идэвхтэй байх, хамгийн гол нь санаачлагатай хүн болж төлөвших эх суурийг боловсролоор дамжуулж олгох бодлогыг салбарын яам барьж буй. Энэ бодлого “Эрдмийн далай” үндэсний лабортори сургуульд амжилттай хэрэгжиж байгаад салбарын сайд олзуурхаж улс эх орондоо ихийг бүтээх иргэн болохыг хүссэн юм. Сайд Л.Гантөмөр мөн энэ үеэр төгсөх ангийнхантай уулзлаа.

Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй тус яамны холбогдох хүмүүс Булган аймагт ажиллаж байна.

 Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж