3500 Nissan автомашин тээвэрлэж явсан хөлөг шатжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

3500 Nissan автомашин тээвэрлэж явсан хөлөг шатжээ

3500 Nissan автомашин тээвэрлэж явсан хөлөг шатжээ

Японоос Хавай орохоор хэдэн мянган автомашин тээвэрлэж явсан тээврийн хөлөг онгоцонд гал гарсан тухай “Automotive news” сайт мэдээлсэн байна. Хавай арлаас баруун хойд зүгт 3200 км-ийн зайд явж байхад гал гарч эхэлжээ. Хөлөг дээр “Nissan” маркийн 3500 ширхэг автомашин байсан ба үүнээс гадна ямар үйлдвэрийн хичнээн автомашин байсныг тодорхой мэдэх боломжгүй байгаа аж. Японы “Shoei Kisen Kaisha” компанийн эзэмшдэг уг хөлөг нь 2009 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд нийт 5200 автомашин тээвэрлэх хүчин чадалтай юм байна.

Ойролцоо явсан худалдааны жижиг онгоцуудаас тусламж хүссэн байна. Тусламж хүргэхээр ирсэн онгоцны аврах багийнхан тус хөлгийн 16 гишүүнийг аварч чадсан ч үлдсэн таван гишүүнийг аварч чадаагүй гэв. Галын шалтгааныг одоогоор хараахан тогтоож амжаагүй байгаа ба хөлөг живэх эрсдэлтэй байгаа юм байна.

Эх сурвалж: AUTOMOTIVENEWS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж