Сүм рүү нэвтэрсэн эмэгтэйчүүдээс болж шашны мөргөлдөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Сүм рүү нэвтэрсэн эмэгтэйчүүдээс болж шашны мөргөлдөөн болж байна

Сүм рүү нэвтэрсэн эмэгтэйчүүдээс болж шашны мөргөлдөөн болж байна

Энэтхэгийн өмнөд нутагт байрлах Хиндү шашны хамгийн том мөргөлийн газар болох Сабаримала сүм нь хэдэн зуун жилийн турш эмэгтэйчүүдийг орохыг хориглож ирсэн хатуу дэг жаягтай газар юм. Мужийн шүүхээс энэ уламжлалыг халах шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард гаргасан ч шүүхийн шийдвэр хэрэгжихгүй эмэгтэйчүүдийг гадуурхсаар байгаа юм. Сабаримала сүм рүү Лхагва гаригт /2019.01.02/ хоёр эмэгтэй  нэвтрэн орсноос болж Энэтхэг улсад үймээн дэгдэж байгаа талаар “ABC news” сайтад бичжээ.

Тус сүмд эмэгтэй хүн орсон нь олон зууны уламжлалыг эвдэж, шашны ариун дагшин газрыг бузартууллаа хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа юм байна. Уламжлал ёсоор бол сарын тэмдэг үзэгддэг нас буюу 10-50 насны охид эмэгтэйчүүд Сабаримала руу орох ёсгүй юм.

Ариун сүмд орж чадсан эмэгтэйчүүд “Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийн дагуу сүмд мөргөл үйлдсэн. Энэ зоригтой алхам нь бусад эмэгтэйчүүдэд сүмд орох замыг нээж өгч, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх түүхэн үйл явдал болсон гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж