Ж.Харден таван тоглолт дараалан 40-аас дээш оноо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Ж.Харден таван тоглолт дараалан 40-аас дээш оноо авлаа

Ж.Харден таван тоглолт дараалан 40-аас дээш оноо авлаа

Хойд Америкийн НБА-н Хьсютон Рокетс баг өнөөдөр /2019.01.05/ Голден Стайт Уорриорс багийн талбайд зочлон нэмэлт цагт хагас бөмбөгний зөрүүгээр буюу 135-134 онооны зөрүүтэй буулгаж авсан байна. Тус тоглолтонд Хьюстон Рокетс багийн лидер Ж.Харден 44 оноо, 10 самбар, 15 дамжуулалт өгч ээлжит трибль-дабль хийжээ. Ингэснээр Ж.Харден таван тоглолт дараалан 40-өөс дээш оноо авч байна. Тэрээр Оклахама Сити багийн эсрэг 41, Бостоны эсрэг 45, Нью-Орлеаны эсрэг 41, Мемфисийн эсрэг 43 оноо авсан бол хамгийн сүүлд өчигдөр Голден Стэйт Уорриорс багийн эсрэг 44 оноо авав. Түүний эсрэг аваргуудаас С.Карри 35, К.Дюрант болон К.Томпсон нар тус бүр 26 оноо авсан ч баг нь хожил авч чадалгүй Ж.Харден ба түүний нөхдөд хожигдсон байна.

Ж.Харден ийнхүү шилдэг тоглолтоо ээлж дараалан үзүүлснээр баг нь бүсийнхээ IV байр руу дэвшиж өөрөө улирлын үнэ цэнэтэй тоглогчийн төлөө нэр нь хамгийн хүчтэй яригдаж эхлээд байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж