"ААН" илгээгээгүй гэсэн НӨАТ-ын баримтыг хэрхэх вэ? | News.MN

"ААН" илгээгээгүй гэсэн НӨАТ-ын баримтыг хэрхэх вэ?

"ААН" илгээгээгүй гэсэн НӨАТ-ын баримтыг хэрхэх вэ?

"ААН" илгээгээгүй гэсэн НӨАТ-ын баримтыг  хэрхэх вэ?

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/   2018 оны буцаан олголтыг энэ сараас эхлэн иргэн, аж ахуй нэгжид олгоно. Ингэхийн тулд 2018 онд хийсэн худалдан авалтынхаа баримтыг  нэгдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас сануулаад буй. НӨАТ-ын буцаалт олгох хугацаа дөхсөн энэ өдрүүдэд “Ebarimt.mn”-д бүртгүүлсэн баримтын ихэнх нь “Аж ахуйн нэгж /ААН/ илгээгүй” гэх тайлбартайгаар бүртгэгдэхгүй, буцаалт бодогдохгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд бүртгүүлсэн ихэнх баримт “ААН илгээгүй” гэсэн төлөвтэй байгааг учирлаж, ААН-үүд татвараас зайлсхийх оролдлого хийж байна хэмээн шүүмжилж байна. Тэгвэл "ААН" илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай аж.


Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа нэгдсэн системд илгээгээгүй байдаг. Хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний баримтыг 72 цагийн дотор QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирсэн ч  "ААН илгээгээгүй" төлөвтэй байвал тухайн бай­гуул­лага мэдээллээ ирүү­лээгүй байна гэсэн үг.
 
Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд "ААН илгээгээгүй" гэсэн төлөвт ордог байна.

Гуравдугаарт, Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Энэ тохиолдолд татвар төлөгч бизнес эрхлэгч барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэм­дэг­лэ­дэг. Үүнээс шалтгаа­лан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Тэгэхээр ААН илгээ­гээ­гүй гэсэн төлөвтэй барим­тыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар шалгах, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ шалгах гэсэн сонголтоос баримт тань байвал дахин дав­­таг­­даш­­гүй төлбөрийн дугаа­­раар оруулаад тухайн баримт илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад бүртгэгдэнэ.

Сугалааны дугаар буруу байвал "ААН илгээгээгүй гэсэн төлөвөө" устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI00000000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болон үнийн дүнгээр бүртгүүлснээр баталгаажна. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг болохыг Татварын ерөнхий газраас зөвлөв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-01-05 103.229.123.64

Энэ НӨАТ -ийн буцаан олголт гэж дэмий хөрөнгө зарсан зүйлээ болимоор юм. Тийм л НӨАТ ард түмэнд үйлчлэхгүй гээд байгаан бол, эхнээсээ л НӨАТ гүй зар л даа. Тэгвэл энэ олон хүн ажиллуулж давхар бөөн ажил болохгүй хэмнэлттэй болно ш дээ. Илүү ажил хийж дэмий юманд мөнгө үрж олон хүнийг чиригдүүлж байдгаа болимоор юмаа.

Avatar

ONOM 2019-01-05 64.119.24.210

Аа энэ уг нь их учиртай татвар юм. Дэлхий даяар зохиогоод хэрэглээд ирсэн юмыг чи минь ухаж ойлгод хэлээд байгаа чинь арай л биш байна. Манайд бүрэн буцаахгүй байгаа нь гажуудал юм. Бусад газар бүрэн буцаадаг татвар. Буцаадаг нь их учир жанцантай эд л дээ.

Avatar

Зочин 2019-01-05 202.21.106.131

НӨАТ-гүй баримт өгөөд байх юмаа. ямар бараа НӨАТ -гүй байдаг юм бэ

Avatar

Зочин 2019-01-05 103.212.117.200

НӨАТ ын iT ын ажилтан 2удаа 20 саяын алтан болсон гэсэн овоо юу.кккк Сугалаа гээд байгаа нь ийм маягаар л явж байн а даа.

Avatar

үиүт 2019-01-05 64.119.24.210

мэдэж байгаа бол цагдаад өг. Баримттай бол шүү ддээ.

Avatar

zochin 2019-01-05 122.201.31.251

YAMARCH HARIULT EGEEGUI GARCHIH BAINA.

Avatar

erh chuluu. 2019-01-05 202.9.44.114

butsaan olgoltiin huvia nemeed sugalaa gej balai yumsaa bolioch ee.

Avatar

зочин 2019-01-05 103.57.92.191

яаж ч үзээд нэмэргүй юм билээ.

Avatar

bbbb 2019-01-05 66.181.165.154

2017оны8сарыг8 1.р хороололд байрлах ЖҮР ҮР .н e.баримтыг шивсэн болов ч тус байгууллага илгээгээгүй маргааш баримтаа авч очсон боловч илгээсэн гэж гүрийсэн. Жич хараа сайн

Avatar

Зочин 2019-01-05 202.126.89.41

Nehel hatuu yum be

Avatar

Зочин 2019-01-05 202.21.115.165

х** пязда минь чи тэр лалрийн жүр үрийн авгай байна тэ? алнаа чамайг лалраа

Avatar

Зочин 2019-01-05 112.72.12.14

Lalriin system. Guilgee butsaasan gesen tolov haruulj boldoggui yum uu

Avatar

Ард 2019-01-05 122.201.22.92

50 мянган төгрөг таарсан сугалаанд тэгсэн чинь чи баримт цуглуулж бүртгүүлсэн байна гээд хассан байна энэ зөв үү нэгэнт худалдан авалт хийгээд татвараа төлсөн баримт шүү дээ хэн нэг бүрдгүүлээд л авах байсан шүү дээ бүрдгэл хөтөлдөггүй их олон хүмүүс байгаашүү дээ иймд таарсан тохиролыг нь олгоож ээ

Avatar

Zochin 2019-01-05 103.26.194.182

Хүний юмыг авч бүртгүүлсэн муусайн хулгайчуудад юм өгөхгүй байх нь зөв.

Avatar

Хөгийн лалрууд байхиймаа 2019-01-05 202.21.115.165

ш** лалрааа тэгээд чиний халаасанд орхуу тэ ?

Avatar

Kkkkk 2019-01-05 91.78.166.27

Гоё зөвлөгөө байна. Ккккк гарчигийг нь тэнэг сэтгүүлч өгч. Элэг хөшлөө

Avatar

Сэтгүүлч Э.Бурам 2019-01-05 202.21.115.165

шаагаарай лалраа чи өөрөө тэнэг гахай минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж