Цэргийн бүртгэл эхэллээ | News.MN

Цэргийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Цэргийн бүртгэл эхэллээ

Цэргийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах юм.

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заажээ.

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байна. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-05 103.229.121.136

Наад хогийн цэрэгт чинь явахгүй за! Фаак лалруудаа

Avatar

зочин 2019-01-05 182.160.36.153

г*** золбингуудаар эх орон дутахгүй ээ, эр хүн шиг хүмүүсийг албанд авдаг юм, эхлээд эр үү, эм үү хүйсээ шалгуулчихаарай

Avatar

Зочин 2019-01-05 202.170.71.157

ЖИЛ БОЛГОН Л ИНГЭЖ ХӨГЛӨХ ЮМ. ИРГЭДИЙН БҮХ БҮРТГЭЛ БАЙНА УУ БАЙНА, ГАДААД ЯВСАН ХҮМҮҮСИЙН БҮРТГЭЛ БАЙНА УУ БАЙНА, ОРШИН СУУГАА ХАЯГИЙН БҮРТГЭЛ БАЙНА УУ БАЙНА, ЦАХИМААР БҮРТГҮҮЛЧИХЭД БОЛДОГГҮЙ ХОРВОО ЮУ?

Avatar

зочин 2019-01-05 182.160.36.153

БАРУУНЫ ХЭВЛЭЛЭЭР ХЭТ ТАРХИА УГААЛГАЖЭЭ, ЗАЛУУЧУУДЫН ХЭД НЬ ЦЭРЭГТ ТЭНЦЭХИЙГ БАС ХАРДАГ ЮМ МАЛАА, ЧИ ШИНИЙГ САНААЧЛААД БАЙГАА ЮМ БИШ, ТИЙМ МУНДАГ ШИНИЙГ САНААЧИЛДАГ ЮМ БОЛ БАЯЛАГ БҮТЭЭГЭЭДЭХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж