Хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна

Хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, энэ сарын 3-ны  шөнийн 01:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах "Орчлон" хорооллын урд 36 настай эрэгтэй хутгалуулж, нас барсан байсныг тус хорооллын оршин суугч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очин үзлэг шалгалт явуулж, цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлжээ. Харин уг хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд одоогоор сэжигтэн этгээд тодорхойгүй байгаа тул цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж