Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүний амь насыг авран хамгаалсан байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байжээ.
Үүнийг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраан, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.
Э.БУРАМ