Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллахаар болжээ. Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет энэ бямба, ням гарагт 10-19 цагийн хооронд ажиллахаар болсон байна. Энэ тухай мэдээллийг НЭМГ-аас гаргажээ.
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн таван хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага үзүүлэлт аж.
Э.БУРАМ