Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар өнөөдөр/2019.01.04/ БНХАУ-ыг зорилоо. Тэрбээр Ганьсү мужийн Ланьжоү хотод мэргэжилтэн багшаар ажиллахаар болжээ.
О.Пүрэвбаатараас өмнө дасгалжуулагч Ц.Цогтбаяр урд хөршид дасгалжуулагчаар ажиллахаар урилга хүлээн авч ажиллаж байгаа.
2018 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эрэгтэй багаас цорын ганц медалийг Т.Түвшинтулга авчирсан билээ. Тэрбээр Ө.Пүрэвбаатарын гарын шавь юм.
Холбоотой мэдээ