Өнгөрсөн улиралд “Бавария Мюнхен”-ий хамт хос цомын эзэн болж, саяхан дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Филипп Ламмын хувьд дахин том баяр тохиосон нь тэрбээр хайрт бүсгүй Клаудия Шаттенбергтэйгээ өчигдөрхөн хуримлажээ.
Хосуудын хурим өчигдөр буюу дэлхийн аваргын хүрэл медалиас хойш ердөө дөрөвхөн хоногийн дараа Мюнхений Айинг хэмээх дурсгалт газар болжээ. Хуримын ёслол тун энгийн, европ уламжлалыг дагаж, даруухан болж өнгөрсөн байна.
Ламмын шинэхэн гэргий Клаудиягийн тухайд төдий л олны танил бус, Mercedes-Benz компанийн судалгааны багт ажиллаж байсан нэгэн ажээ.
Дашрамд сонирхуулахад, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Германы шигшээ багийн ахлагч Филипп Ламм улсаасаа 360 мянган еврогийн мөнгөн шагнал хүртсэн юм.
С.Цэлмэг