А.Овечкин 14 улирал дараалан 30 гоол орууллаа | News.MN

А.Овечкин 14 улирал дараалан 30 гоол орууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

А.Овечкин 14 улирал дараалан 30 гоол орууллаа

А.Овечкин 14 улирал дараалан 30 гоол орууллаа

Вашингтон Капиталс багийн ахлагч А.Овечкин өнөөдөр Сент-Луис Блюс багийн эсрэг тоглолтонд гоол оруулсан. Тоглолтын эхний үед оруулсан А.Овечкины гоол түүний энэ улиралд оруулж буй 30 дахь гоол болсон юм. Өнөөдрийнх нь оруулсан гоол А.Овечкиныг ҮХЛ-н бас нэгэн түүхэн амжилттай зэрэгцлээ. Учир нь Орос залуу 14 улирал дараалан 30 болон түүнээс дээш гоол оруулж байгаа бөгөөд ҮХЛ-т энэ амжилтыг тогтоож буй 2 дахь тоглогч болж байна.

ҮХЛ-т тоглосон карьертаа 30 дээш гоол оруулсан олон тоглогчид бий. Гэхдээ 14 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан ердөө 2 тоглогчтой болоод байна. Өмнө нь М.Гартнер 1979-1993 оны хооронд дараалан 30-аас дээш гоол оруулж байжээ. Мөн тэрээр нийт 17 улирал 30-аас дээш гоол оруулан ҮХЛ-н бүх-цаг үеийн амжилтыг эзэмшдэг.

А.ОВЕЧКИНЫ УЛИРАЛД ОРУУЛСАН ГООЛ:

  • 2005-2006 он: 52 гоол
  • 2006-2007 он: 46 гоол
  • 2007-2008 он: 65 гоол
  • 2008-2009 он: 56 гоол
  • 2009-2010 он: 50 гоол
  • 2010-2011 он: 32 гоол
  • 2011-2012 он: 38 гоол
  • 2012-2013 он: 32 гоол
  • 2013-2014 он: 51 гоол
  • 2014-2015 он: 53 гоол
  • 2015-2016 он: 50 гоол
  • 2016-2017 он: 33 гоол
  • 2017-2018 он: 49 гоол
  • 2018-2019 он: 30 гоол (улирал өндөрлөхөд дахиад 40 гаруй тоглолт дутуу)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж