Германы улстөрчид хакердуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Германы улстөрчид хакердуулжээ

Германы улстөрчид хакердуулжээ

ХБНГУ-ын томоохон улс төрийн намын хэдэн зуун улстөрчийн хувийн мэдээллийг хакердаж, олон нийтийн сүлжээнд тавьсан болохыг “Берлин радио” өнөөдөр /2019.01.04/ мэдээллээ.

Цахим халдлагад өртсөн улстөрчдийн картын мэдээлэл, утасны дугаар, гэрийн хаяг, хувийн захидал, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг твиттерт нийтэлсэн байна. Цахим халдлагад хэт барууны үзэлтэй “Германы төлөөх алтернатив” -аас бусад Бундестагт суудалтай бүх намууд өртжээ. Тэдний мэдээллийг ямар зорилгоор хакердсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Нийтлэл бичсэн твиттер хаягийн эзэмшигчийн тухай  Германы Хамбург хотод амьдардаг, аюулгүй байдлын асуудал болон сонгодог урлаг сонирхдог гэдгээс өөр мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж