ҮХЛ-н Бүх-Оддын багийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

ҮХЛ-н Бүх-Оддын багийг танилцууллаа

ҮХЛ-н Бүх-Оддын багийг танилцууллаа

Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 2019 оны Бүх-оддын тоглолт энэ сарын 26-нд АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хотын “SAP Center” ордонд болно. Тэгвэл энэ удаагийн Бүх-оддын тоглолтонд Сан-Хосе Шаркс багаас Ж.Павелский, Э.Карлссон болон Б.Бёрнс нар оролцохоор болсон байна.

Б.Бёрнс багийн хамгаалагч “Энэ бол үргэлж онцгой тоглолт байдаг. Бид өөрийн хотдоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглох нь улам бүр онцгой болгож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Лигийн 2 шилдэг хамгаалагч болох Э.Карлссон, Б.Бёрнс нар тус бүр 6 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд Э.Карлссон шинэ баг Сан-Хосе Шаркс багийн өмнөөс анх удаагаа Бүх-оддын тоглолтонд оролцох гэж байна.

ҮХЛ-ээс пүрэв гаригт Бүх-оддын тоглолтонд оролцох тоглогчдыг албан ёсоор танилцуулсан байна. Дивизион тус бүрээс 10 тоглогч сонгогдсон юм. Хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар 4 багийн ахлагч нарыг тодруулсан. Харин Метрополитан дивизионы ахлагчаар сонгогдоод буй А.Овечкин өөрийн хүсэлтээр Бүх-оддын тоглолтонд оролцохгүй болоод байгаа. Түүнийг орлож дивизионы ахлагчаар хэн тоглох нь одоогоор тодорхой болоогүй байна.

АТЛАНТИК ДИВИЗИОН:

  • Довтлогч А.Мэттьюс ахлагч (Торонто Мейпл Лифс баг. 4 дахь)
  • Довтлогч Ж.Таварес (Торонто Мейпл Лифс баг. 6 дахь)
  • Довтлогч С.Стэмкос (Тамба Бэй Лайтнинг баг. 6 дахь)
  • Довтлогч Н.Кучеров (Тамба Бэй Лайтнинг баг. 5 дахь)
  • Довтлогч Ж.Эйкель (Баффало Сэйбрес баг. 2 дахь)
  • Довтлогч Д.Пастраняк (Бостон Брюинс баг. Анх удаагаа)
  • Хамгаалагч К.Яндль (Флорида Пантерс баг. 3 дахь)
  • Хамгаалагч Т.Чабот (Оттава Сенаторс баг. Анх удаагаа)
  • Хаалгач К.Прайс (Монреаль Канадиенс баг. 7 дахь)
  • Хаалгач Ж.Ховард (Детройт Ред Уингс баг. 3 дахь)

МЕТРОПОЛИТАН ДИВИЗИОН:

  • Довтлогч К.Жиро (Филадельфиа Флайерс баг. 6 дахь)
  • Довтлогч С.Кросби (Питтсбург Пингвинс баг. 5 дахь)
  • Довтлогч Т.Халл (Нью-Жерси Девилс баг. 3 дэх)
  • Довтлогч К.Аткинсон (Колумбус Блю Жакетс баг. 2 дахь)
  • Довтлогч С.Ахо (Каролина Харрикейнс баг. Анх удаагаа)
  • Довтлогч М.Барзаль (Нью-Йорк Айландерс баг. 2 дахь)
  • Хамгаалагч С.Жонес (Колумбус Блю Жакетс баг. 3 дахь)
  • Хамгаалагч Ж.Карлсон (Вашингтон Капиталс баг. 2 дахь)
  • Хаалгач Х.Люндквист (Нью-Йорк Рейнжерс баг. 6 дахь)
  • Хаалгач Б.Холтбю (Вашингтон Капиталс баг. 5 дахь)

ЦЕНТРАЛ ДИВИЗИОН:

  • Довтлогч Н.МкКиннон ахлагч (Колорадо Эвеланш баг. 3 дэх)
  • Довтлогч П.Кейн (Чикаго Блэйкхаукс баг. 8 дахь)
  • Довтлогч М.Рантанен (Колорадо Эвеланш баг. 2 дахь)
  • Довтлогч Р.О’Райли (Сент-Луис Блюс баг. 2 дахь)
  • Довтлогч Б.Уилер (Виннипег Жетс баг. 2 дахь)
  • Довтлогч М.Шайфли (Виннипег Жетс баг. Анх удаагаа)
  • Хамгаалагч Р.Йоси (Нэшвилл Предаторс баг. 2 дахь)
  • Хамгаалагч М.Хейсканен (Даллас Старс баг. Анх удаагаа)
  • Хаалгач П.Ринне (Нэшвилл Предаторс баг. 3 дахь)
  • Хаалгач Д.Дубньяк (Миннесота Уайлд баг. 3 дахь)

ПАСИФИК ДИВИЗИОН:

  • Довтлогч К.МкДэвид (Эдмонтон Ойлерс баг. 3 дахь)
  • Довтлогч Ж.Гудро (Калгари Флаймз баг. 5 дахь)
  • Довтлогч Ж.Павелский (Сан-Хосе Шаркс баг. 3 дахь)
  • Довтлогч К.Келлер (Аризона Койотис баг. Анх удаагаа)
  • Довтлогч Э.Петтерссон (Ванкувер Кэнайкс баг. Анх удаагаа)
  • Хамгаалагч Б.Бёрнс (Сан-Хосе Шаркс баг. 6 дахь)
  • Хамгаалагч Э.Карлссон (Сан-Хосе Шаркс баг. 6 дахь)
  • Хамгаалагч Д.Даути (Лос-Анжелес Кингс баг. 5 дахь)
  • Хаалгач М.Флюри (Вегас Голден Найтс баг. 4 дэх)
  • Хаалгач Ж.Гибсон (Анахайм Дакс баг. 2 дахь)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж