Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын Хопен цомын төлөөх тэмцээний хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. 2018 оны аварга Швейцарын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Грекийн эсрэг хийж 2-1 харьцаатай хожигдлоо. Гэхдээ энэ хожигдол Швейцарын шигшээ багийг шигшээд шалгарахад төдийлөн саад болсонгүй. Шейцарын шигшээ баг сүүлийн 2 жил дараалан шигшээ тоглолтонд шалгарав.
Эхний тоглолт Р.Федерер болон С.Циципас нарын хооронд болж, 2 үеийн турш явагдсан тоглолтонд хоёуланд нь тай-брейкээр Швейцар тоглолт хожил авсан. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Грекийн М.Саккари өрсөлдөгч Б.Бенчичийг 6-3, 6-4 харьцаатай хожиж хоёрын багийн тооны харьцаа 1-1 болсон. Тэгвэл шийдвэрлэх хосын төрөлд Швейцарын хосуудыг Грекийг шигшээ баг хожсон байна.
Ийнхүү Хопен цомын В хэсгийн тоглолт өндөрлөж Швейцарын шигшээ баг хэсгээ тэргүүлэн аваргын төлөө шалгарч байна. Шигшээд шалгарсан Швейцарын шигшээ баг аваргын төлөө Герман болон Австралийн шигшээ багуудын аль хожсонтой нь тоглоно.
Б.БЯМБАБАЯР