Зарим хүмүүс өглөөгүүр идэвхитэй, бүтээмж өндөртэй ажиллаж чаддаг байхад нөгөө хэсэг нь оройн цагаар илүү эрч хүчтэй байдаг. Тэгэхээр хүн бүр харилцан адилгүй цагуудад идэвхтэй ажиллаж амьдардаг ч таны бугуйн дахь болон ханан дахь цаг бус биологийн цаг таныг удирддаг. Иймд биологийн цагын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
№1 Өсвөр насныхны бие физиологи өглөө сэрэх мөчид эсэргүүцэл үзүүлдэг
Ихэнхи хүмүүсийг “Болжмор” ба “Шар шувуу” гэсэн хоёр үндсэн бүлэгт хувааж болно. Болжмор гэдэг нь өглөө эрт босдог, хоногийн мөчлөг нь богино хүмүүсийг хэлдэг бол дотоод цаг нь арай удаан, хоцорч ердийн шар шувуу шиг авирладаг. Нэг ёсондоо орой унтаж аажуухан босдог хүмүүс гэсэн үг. Оройн цагаар бүтээмж нь нэмэгддэг хүмүүсийг энэ ангилалд багтааж болох юм. Бидний сэрэх цагт яагаад нас нөлөөлдөг вэ? Үүний хариултыг одоогоор олж чадаагүй байгаа ч бид бүхний өглөө хэр эрт босох нь хувь хүний хоногийн мөчлөг болон наснаас хамаардагын учрыг тайлсан байна. Амьдарлынхаа эхний жилүүдэд хүн бүр “Болжмор” байдаг. 10 наснаас эхлэн аажмаар орой унтдаг зан үйл хэвшиж эхлэх бөгөөд энэ маягаар 20 нас хүртэл үргэлжилнэ. Дараа нь дахиад л эрт босч эхлэх ба энэ үйл явц 40 нас хүртэл үргэлжилэх ба 55 наснаас эхлэн яг л хүүхэд байхдаа эрт унтдаг байсан шигээ эрт унтаж эхэлдэг байна.
Дэлхийн бүх хүний хувьд унтаж сэрэх нь ерөнхий нэг зүй тогтол боловч 13 – 21 насанд аль ч насны үечлэлээс арай илүү унтдаг. Энэ нь оюутан сурагчдын хувьд томоохон асуудал болдог байна. Олон хүн тэднийг залхуурч байна гэж үздэг ч физиологын хэрэгцээ болон биологийн хандлага нь орой унтаж, орой сэрэх хандлагатай байдаг. Цаашлаад энэ асуудал нь өсвөр насны хүүхдийн зан ааш, хичээл сурлагад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Оксфордын их сургуулийн профессор Рассел Фостерийн боловсруулсан сорилоор өсвөр насныханы хичээл сурлагын амжилт болон, анхаарлын төвлөрөлт нь харьцангуй тааруу байж түрэмгий байдал нь өглөөгүүр тааруу байсан бол их үдээс /12 цагаас эхлэн / сайжирч байсан байна. Энэхүү судалгаа нь өөр өөр улс оронд хийгдсэн ба үр дүн нь адилхан байсан ба дүгнэлт нь хүүхдүүдийн насны онцлогыг тооцож хичээлийнхуваарь гаргах нь боловсролын чанарыг дээшлүүлэх боломжтой аж. Мөн цагийг урагшлуулах нь хүний унтах чадварыг бууруулж, нойргүүдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа хавар цагт цаг урагшлуулах нь зүрхнийн шигдээсийн нэмэгдүүлдэг.
№2 Биологийн цаг нь дан ганц физиологийн үйл явц бус тархины ажиллагаа, анхаарал, бодол санаанд ч хүчтэй нөлөөлдөг.
Хэрвээ та маш чухал, төвлөрөх шаардлагатай ажил хийх гэж байгаа бол үдээс өмнө 10-12 цагын хооронд хийвэл илүү үр дүнтэй. Энэ үед бидний тархи хамгийн сайн ажилладаг. Яагаад гэвэл анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг кортизон хэмээх даавар энэ цаг үед идэвхитэй ялгардаг бөгөөд энэ даавар нь өглөөгүүр идэвхитэй ялгардаг. Харин үдээс хойш тодруулвал 2 цагаас эхлэн насанд хүрсэн ихэнх хүний оюуны идэвх буурч, нойрмоглож, ажлын идэвх буурдаг. Ялангуяа жолооч нар үдийн 2 цагт зүүрмэглэх магадлал оройн 6 цагаас 3 дахин их байдаг. Энэ нь осол гэмтлийг нэмэгдүүлдэг. Иймд үдийн унталтын цагыг өөртөө гаргаж байх хэрэгтэй.
№3 Цаг урагшлуулах нь сэтгэл зүйн хямралыг нэмэгдүүлж, тэнцвэргүй байдалд хүргэдэг.
Хүний биеийн бодисын солилцоо нь дасан зохицох чадвартай нь нягт холбоотой байдаг бөгөөд цаг урагшлуулж, ухраах бодлого нь байгалын нөөцийг илүү сайнаар ашиглах бус хүний биологийн цагын үйл ажиллагааг тэнцвэргүй байдалд хүргэдэг. Хүний биологийн насыг бүрдүүлэг ген нас ахих тусам идэвхигүй болдог бөгөөд цагыг урагшлуулж эсхүл ухраах нь хүний биед маш эмзэг тусдаг байна. Дан ялангуяа шөнийн ээлжинд ажилладаг. Өглөө эрт босох шаардлага бүхий ажилтануудад бүр ч хүнд нөлөөлдөг байна.
Сэтгэл судлалын үндэсний төвийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Ашигласан материал : Стив Паркер., Роберт Винстон, Хүний бие., Лондон. 2007