Ази, номхон далайн орнуудын элэг судлаачид Туркийн Истанбул хотноо чуулж нэн тулгамдсан асуудлаар өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралджээ. Энэхүү хуралд манай улсаас Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, профессор О.Баатархүү нар оролцсон байна. Хуралдаанд Ж.Амарсанаа “Элэгний хатуурал ба түүний хүндрэл” сэдвээр хурал даргалж, удирдсан бол О.Баатархүү илтгэл тавьсан байна.
Олон улсын түвшинд зохион байгуулагдсан уг хурал нь элэгний В, С вирус, элэгний хатуурал, хавдар, оношилгоо эмчилгээний дэвшил гэсэн үндсэн сэдвүүдийн дор явагдсан байна. Түүнчлэн хуралдаанд оролцсон дэлхийн улс орнуудын эрдэмтэн судлаачид С вирусыг 90 хувь бууруулах боломж байгааг онцлоод чимээгүй тахал гэгддэг элэгний өвчлөлийг бууруулахад ихээхэн ахиц гарна гэдэгт эрдэмтэд санал нэгджээ.
С.СҮРЭН