Мьянмарт 230 орчим зорчигчтой онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Мьянмарт 230 орчим зорчигчтой онгоц осолджээ

 

Мьянмарын баруун хойд хэсгийн эргийн ойролцоо 230 орчим зорчигчтой гатлага онгоц осолдож, живжээ. Мьянмарын албаныхан 169 зорчигчийг аварч, 59 хүний цогцосыг 30 орчим метрийн гүнд живсэн хөлгийн дотроос олж гаргасан байна. Хоёр давхар тавцан бүхий гатлага онгоц Чаупхью хотоос хөдөлж, 80 орчим км аялсны дараа осолдсон аж. Албаныхан ослын шалтгааныг даац хэтрүүлсэн болон цаг агаар муу байсантай холбон тайлбарлаж байна. Мьянмарт гатлага онгоцны тээвэр нь хямд үнэтэйн дээр ихэнхи хот тосгодыг холбосон автозамын байдал муу байдгаас иргэд усан тээврийг илүүд үздэг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж