Энэтхэгийн ерөнхий сайд Брюссельд айлчлахаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ерөнхий сайд Брюссельд айлчлахаа хойшлуулав

AP Photo/ Saurabh Das

 

Европын холбоо-Энэтхэгийн саммитад оролцохоор Брюссельд айлчлах айлчлалаа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хойшлуулав. Үүний шалтгаан нь ЕХ-ны зүгээс асуудлыг удаашруулсан явдал боллоо хэмээн NDTV телевиз даваа гаригт дэмжуулсан байв.

 

Ирэх дөрөвдүгээр сард Европын холбоо-Энэтхэгийн саммит ерөнхий сайдыг Европын орнуудаар айлчлах үеэр болох ёстой. Энэхэгтэй тус холбооны харилцааг хариуцсан төлөөлөгчдийн тэргүүн ЖеффриванОрден уг телевизид хэлэхдээ, Модигийн айлчлалын товыг тохиролцсон гэхдээ холбоо Энэтхэгийн талын айлчлалын хугацааны саналд удтал хариу өгч чадахгүй байснаас Энэтхэг ерөнхий сайдынхаа айлчлалаас Брюсселийг хаслаа гэжээ.

 

"Үл ялих шалтгаанаар саммит хойшлогдсоныг мэдээд бид  сэтгэл дундуур байлаа” хэмээн Орден хэлжээ. Энэтхэгт айлчилсан Европарламентын төлөөлөгчид “Европын холбоо-Энэтхэгийн саммитийн шинэ товыг аль болохоор хурдан тодруулахыг” ЕХ-нд уриална гэж тэр хэлэв.

 

Телевизийн мэдээгээр ЕХ-ны зүгээс удаашруулсан нь Италийн тэнгисийн цэргийнхний хэрэгтэй холбоотой гэнэ. Гэхдээ энэ хэрэг хоёр талын харилцххгд нөлөөлөх ёсгүй хэмээн Орден онцолжээ.

 

Италийн тэнгисийн цэргийнхэнтэй холбоотой хэрэг явдал Арабын тэнгист 2012 оны хоёрдугаар сард гарсан юм. Италийн нефть зөөгч EnricaLexieхөлөг онгоц энэтхэгийн загачдийн хөлгийг далайн дээрэмчид гэж андууран тэнгисийн цэргүүд нь буудсаны улмаас хоёр загасчин амь үрэгдсэн байлаа. Тэнгисийн цэргийн албан хаагч МассимильяноЛаторре, СальватореЖироненар баривчлагдан терроризмын хэрэгээр яллагдаж байгаа. Энэтхэгийн хуулиар бол тэднийг цаазаар авах ёстой.

 

Нэгдүгээр сарын дугдуур Европарламент Энэтхэгт баривчлагдсан итали цэргийнхнийг эх оронд нь буцаах хүсэлт бүхий тогтоол гаргасанд Энэтхэг дургүйцлээ илэрхийлсэн байв. Зүрхэндээ мэс засал хийлгэсэн МассимильяноЛаторре-д эх орондоо эмчилгээнд үлдэхийг Энэтхэгийн Дээд шүүх зөвшөөрсөн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж