Хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод өнөөдөр/2019.01.01/ өндөрлөлөө. Энэхүү олон өдрийн марафонд 30 орны 300 гаруй тамирчид оролцсоноос Монголын оролцогч Б.Буджаргал түрүүллээ. Тэрбээр зургаан өдрийн гүйлтэд 485 milles буюу 787 км гүйж, тэргүүн байр эзэлсэн байна.
Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогчоор Б.Буджаргал тодорлоо.
Энэхүү тэмцээнд Б.Буджаргалаас гадна ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцжээ. Баг тамирчдаа дэмжихээр АНУ-д амьдарч буй монголчууд тэмцээн болж байгаа газар хүрэлцэн ирж, амжилт хүссэн байна.
Холбоотой мэдээ