Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тохижилт, гэрэлтүүлгийн нийт 16 төсөл арга хэмжээг хийж гүйцэтгэжээ. Тодруулбал гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гэр хорооллын 14 байршилд нийт 438 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол долоон байршлын нийт 8.000 мкв талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Түүнчлэн дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс дүүргийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээг төлөвлөхөд 28 хорооны 94.971 өрхөд саналын хуудсыг хүргүүлэн ажилласан. Санал асуулгад иргэд 79,4 хувьтай хамрагдаж тэдгээрийн саналд үндэслэн тохижилтын 14 ажил хийх бол гэрэлтүүлгийн 26 байршилд зураг төсвийн ажил хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ