MNTM-ийн охид нэгийгээ үзэн ядсан, дайсагнасан зүйл болоогүй

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

MNTM-ийн охид нэгийгээ үзэн ядсан, дайсагнасан зүйл болоогүй

MNTM-ийн охид нэгийгээ үзэн ядсан, дайсагнасан зүйл болоогүй

“Боловсрол суваг” телевизээс “Mongolia’s next top model 2018” реалити шоу нэвтрүүлгийн талаар өнөөдөр /2018.01.04/ мэдээлэл хийлээ.

Э.ОДОНТУНГАЛАГ ХИЧЭЭЛДЭЭ Ч ЯВЖ ЧАДАХГҮЙ СЭТГЭЛ САНААНЫ ДАРАМТТАЙ БАЙГАА

Тус нэвтрүүлгийн шүүгч Д.Нора “Миний хувьд энэ хэрэг явдалд маш их харамсаж байна. Загварын салбарт нөхөж болшгүй гарз тохиолоо. Талийгаачийг нас барсныг сонсоод сэтгэлийн шаналалд орсон. Тухайн хэрэг гарах үед би БНХАУ-д ажилтай байсан. Цахим ертөнцөд намайг талийгаачид эмгэнэл илэрхийлээгүй, ар гэрийнхэнтэй нь уулзаагүй гэх буруу ташаа мэдээлэл явж байна. Миний хувьд талийгаачийн 49 хоногийн өмнөхөн Монголдоо ирсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд шүүгч Э.Энхболд, нэвтрүүлгийн хамт олон биднийг төлөөлж эмгэнэл илэрхийлсэн. Манай нэвтрүүлгийн оролцогчид руу их дайрч байна. Ялангуяа Э.Одонтунгалаг руу дайралт их ирсэн. Нэвтрүүлгийн тухайд охид нэгийгээ үзэн ядсан, үл ойлголцсон зүйл болоогүй. Сошиал медиагаар яваад байгаа шиг нэг талыг барьсан, ард түмнийг турхирсан буруу ташаа мэдээлэлд битгий итгээч ээ. Э.Одонтунгалагийн хувьд 18 настай талийгаачаас насаар дүү охин. Над руу олон хүмүүс дайрч, дарамталж байна. Э.Одонтунгалаг маш их сэтгэл санааны дарамттай тэр байтугай хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр тусмаа талийгаачийн өмнө зул асаасан зүйл болоогүй” гэлээ.

ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭНД БИД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭН

Тус нэвтрүүлгийн  шүүгч Э.Энхболд Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ миний хувьд хайртай дүү нарын  минь нэг нь байсан. Энэ харамсалтай үйл явдлыг бодох бүрт хэцүү санагддаг. Уг хэрэгтэй холбоотой цахим ертөнцөөр үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон давалгаа явж байна. Дээрээс нь оролцогч, нэвтрүүлгийн багийнхан шүүгчид рүү дайрсан нэг талыг барьсан мэдээлэл явж байгаад их харамсалтай байна. Миний хувьд харамсалтай мэдээг авсан даруйдаа талийгаачийн гэрт шүүгч нараа төлөөлөөд “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа, “Боловсрол суваг” телевизийн захиралтай хамт очиж уулзсан. Тухайн үед  сэтгэл санаа хэцүү байсан учир талийгаачийнд орж зүрхлээгүй. Талийгаачийг би эмээтэйгээ амьдардаг байсныг мэдэх учраас эмээтэй нь уулзсан. Харин Ч.Гэрэлхүү болон ээж Г.Чимгээтэй нь үл ойлголцол үүссэн. Түүний дараа би талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож ойлголцсон. Тиймээс аливаа зүйлийг хоёр талаас нь харахыг хүсч байна” гэв.

ФИНАЛЫН ДУГААРЫН БИЧЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

Боловсрол суваг телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Юуны өмнө талийгаачийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Талийгаачийн 49 хоногийг дууссаныхан дараа албан ёсны мэдээлэл хийхийг хүлээсэн. Харамсалтай нь, энэ хугацаанд олон нийтийг турхирсан, буруу ташаа мэдээллийг цахим сүлжээнд хэсэг хүмүүс түгээлээ. Нэвтрүүлгийн зүгээс финалын дугаарын бичлэгээ эхлүүлэхээр бэлтгэж байна.

Талийгаачийн ээж Г.Чимгээ бидэнд хүсэлт тавьсны үндсэнд нэвтрүүлгийн дугаарыг гурван долоо хоног завсарласны эцэст эргэн хүргэсэн. Зураг авалт 2018 оны аравдугаар сарын 1-нд дууссан. Мөн дөрөв дэх дугаарт талийгаачийн уйлж буй дүрсийг хассан асуудалд тайлбар хиймээр байна. Тухайн үед ар гэрийнхэнд нь хүндхэн асуудал тохиолдсон цаг мөчид бид уйлж буй дүрсийг цацах нь хүнд тусна гэж үзээд хүн ёсыг бодон хассан. Дөрөв дэх дугаарт ӨМӨЗО-ны оролцогч Т.Агруг нэвтрүүлгээс хасагдахад талийгаач зөөлөн сэтгэлтэй учир уйлж байсан. Бид ар гэрийнхэнтэй нь хамтдаа хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээж байна” гэв.

ОХИДЫН ХООРОНД ҮЛ ОЙЛГОЛЦОЛ, ҮЗЭН ЯДАЛТ БАЙГААГҮЙ

“Боловсрол суваг” телевизийн ерөнхий  найруулагч Б.Дамдинсүрэн “Оролцогч охид нэвтрүүлгийн дүрмийн дагуу нэг байранд байрлаж гадаад орчноос тусгаарлагддаг. Үүний дагуу охидын хооронд маргаантай асуудал үүссэн байж болзошгүй. Гэхдээ сошиалд яригдаж байгаа шиг хэн нэгнийгээ хурцадмал байдалд оруулсан тохиолдол нэг ч удаа байгаагүй гэдгийг хэлье. Үл ойлголцол, бүр цаашлаад хэн нэгийнхээ амь насыг хохироох хэмжээний маргаан байгаагүй. Харамсалтай үйл явдал болсон цагаас эхлээд ар гэрийнхэн, хуулийн байгууллагатай хамтран ажилласан.

Талийгаачийн талаарх мэдээг сонссон өдөр бид ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлсэн. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас нэвтрүүлгийн дугаарыг авах хүсэлт гаргасан. Бид бүх нэвтрүүлгийнхээ дугаарын бичлэгийг цагдаагийн газарт өгсөн. Телевизийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад хийсэн зүйл байхгүй. Тэнд амьдарч байсан охидын дунд үйл ойлголцол, үзэн ядалт байгаагүй” гэв.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж