Дэлхийн хамгийн богино IQ тест

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн богино IQ тест

Дэлхийн хамгийн богино IQ тест

АНУ-ын Иелийн их сургуулийн багш, сэтгэл зүйч Шэн Фредерик 2005 онд хүний оюун ухааны цар хүрээг тодорхойлох хамгийн богино тестийг боловсруулж байжээ. Та түүний боловсруулсан дараах гурван асуултад хариулж үзээд, хуудсаа доош гүйлгэж, зургийн дор бичсэн хариултуудтай тулгаж үзээрэй. Асуултыг аль болох цаасан дээр бичиж, сайн тунгаасныхаа дараа хариулахыг хичээгээрэй.

АСУУЛТ 

  1. Теннисний цохиур, бөмбөг хоёр нийлээд нэг доллар, арван центийн үнэтэй. Теннисний цохиур нь бөмбөгнөөсөө нэг доллароор үнэтэй бол бөмбөг ямар үнэтэй вэ?
  2. 5 машин 5 ажлыг 5 минутад гүйцэтгэдэг бол 100 машин 100 ажлыг гүйцэтгэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?
  3. Цөөрөмд лянхуа цэцэгс ургаж байна. Цэцэгс өдөр бүр өмнөх өдрөөсөө хоёр дахин их талбайг бүрхэн ургаж, 48 өдрийн дотор л цөөрмийг бүхэлд нь бүрхэх бол цөөрмийн гадаргуун хагасыг нь бүрхэхүйц хэмжээний лянхуа цэцэгс хэдий хугацаанд ургах вэ?

Профессор Шэн Фредерик нь хүмүүсийн шийдвэр гаргах, сонголт хийх чадварын тухай өргөн хүрээтэй судалгааг Нобелийн шагналт эрдэмтэн Даниель Канеманнтай хамтран явуулж байжээ. Тэд АНУ-ын шилдэг их сургуулиудад сурдаг 1000 оюутныг сонгож, танин мэдэхүйн чадварыг нь шалгасан байна. Дээрх гурван асуултад оюутнуудын ихэнх нь 10 цент, 100 минут, 24 өдөр гэх мэтээр хариулсан аж. Ингээд зөв хариултыг хүлээн авна уу.

ХАРИУЛТ

  1. Эхний асуултын хариулт бол 5 цент. Хэрвээ бөмбөг нь 10 цент байвал теннисний цохиур 1 доллар 10 центийн үнэтэй болох бөгөөд нийлбэр нь 1 доллар 20 цент болох учир буруу юм.
  2. Хариулт нь 5 минут. Машины тоо өөрчлөгдөх нь ажлыг хийх хугацаанд ямар ч хамааралгүй.
  3. Сүүлийн асуултын хариулт бол 24 өдөр биш, харин 47 өдөр юм. Учир нь цэцэгс өдөр бүр өмнөх өдрийнхөөсөө хоёр дахин их талбайг бүрхэн ургадаг тул 48 өдрөөсөө нэг өдрийн өмнө цөөрмийн хагасыг нь бүрхэхүйц хэмжээтэй болно.

Эх сурвалж: Brightside.me

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
27
ГайхмаарГайхмаар
16
ХахаХаха
15
ХарамсалтайХарамсалтай
15
БурууБуруу
14
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж