Адуу хулгайлж, нядалсан этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Адуу хулгайлж, нядалсан этгээдүүдийг шалгаж байна

Адуу хулгайлж, нядалсан этгээдүүдийг  шалгаж байна

Малчдыг бэлчээрийн малаа сайн харж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Булган аймгийн Баяннуур сумын нутгаас бусдын адууг хулгайлан нядалж гэдэс, толгой, шийрийг нь хаян, мах ширийг тээвэрлэн явсан этгээдүүдийг илрүүлэн саатуулсан байна. Энэ талаар Төв аймаг дахь цагдаагийн газраас “Бусдын адууг  хулгайлсан гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулж, шалгаж байна. Хохирогчийг олж тогтоогоогүй байна. Тиймээс  энэ хэрэг хэзээ гарсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь баярын өдрүүдээр малын хулгай гаардаг тул малчид сонор сэрэмжтэй байж, малаа сайн харах хэрэгтэй” гэлээ.

Лүн сумын цагдаагийн алба хаагчид шинэ оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-21-нд шилжих  шөнө Өвөрхангай аймгийн Батөлзий сумаас бусдын 13 тооны адуу,мөн Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багаас 4 тооны үхэр хулгайлаж явсаныг тус тус илрүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж