Монгол Улсын хүн ам 100 жилд зургаа дахин өсчээ | News.MN

Монгол Улсын хүн ам 100 жилд зургаа дахин өсчээ

Монгол Улсын хүн ам 100 жилд зургаа дахин өсчээ

Монгол Улсын хүн ам 100 жилд зургаа дахин өсчээ

Монгол Улс өдгөө 3.177000 хүн амтай. Энэ нь одоогоос 100 жилийн өмнөх хүн амаас бараг зургаа дахин өссөн үзүүлэлт юм.

Хүн амын тооллогыг анх XX зуунд буюу 1918 онд Богд хааны зарлигаар явуулж байжээ.  Тухайн үед 647500 монгол иргэнтэй хамт 100 мянган хятад иргэн, 5000 орос иргэн Монголд амьдарч байсан аж.

Хүн амын өсөлтийг ажиглахад 1960 оноос төрөлт нэмэгдэж, хүн амын тоо өсчээ.

НҮБ-ын гишүүн орон бүр 10 жил тутамд хүн амаа тоолох зарчимтай. Уг зарчмын дагуу Монгол Улс 2020 онд “Хүн ам, орон сууцны тооллого” явуулах юм.

Хүн амын тооллогын ач холбогдол нь ирээдүйд хэчнээн хүнс, бараа бүтээгдэхүүний хэрэглээ, эрэлт үүсэх, хэчнээн хүн тэтгэвэр тэтгэмжид хамрагдах зэргийг тодорхойлох, бодлого шийдвэр гаргахдаа юунд анхаарах зэргээр үндэсний хэмжээний бодлого тодорхойлоход суурь болдог юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зориг 2019-01-04 150.129.142.214

2 дахь социалист орон болсны ачаар бид эрүүл саруул бие бялдартай, өндөр боловсролтой, өндөр техник технологитой орчин үеийн улс болж хөгжсөн. CONTROL.MN сайт дээр Статистикийн газрын дарга Ариунзаяатай хийсэн ярилцлага байна лээ. Энэ ярилцлага дээр 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн эзэлж байсан бол 2018 онд газраа ухаад зөөсөн орлого л бараг бүх ДНБ болж ухралт хийсэн талаар ярьсан. Одоо ажиллаж байгаа үйлдвэрийн бүтээгдэхүүн нь архи пиво

Avatar

Зочин 2019-01-04 202.9.42.39

Ю.Цэдэнбал гэдэг хүний баримталсан бодлогоор одоо олон юм яриад байгаа бид хүний төрлийг тэр тусмаа азтайгаа гайхаж дуулаад байгаа Монгол оронд төржээ.

Avatar

Зочин 2019-01-04 149.167.33.143

ЗӨВ БОДСОН БАЙНА АА. МАХН ОРОСЫН БОЛЬШЕВИКУУДТАЙ НИЙЛЭЭД ЭХЛЭЭД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 10%-ИЙГ УСТГАСАН ЮМ. ТЭРНЭЭС ТООЛОХОД ЯГ 6 ДАХИН ӨСЖЭЭ

Avatar

Зочин 2019-01-04 103.57.94.166

Монгол Улс 1930-аад оноос яр тэмбүү, эмэгтэйчүүдийн өвчлөлийг устгаж жорлон барьж, цагаан хэрэглэл, нүүр гарын алчуур хэрэглэдэг болсон /манай ардчилагч нарын үзэн яддаг соёлын довтолгоо явуулсан/, лам нарын тоог цөөлсөний шууд үр дүн 20-30жилийн дараа тод гарч байлаа даа

Avatar

dan_tulga@yahoo.com 2019-01-04 202.179.30.178

Тоогоо зөв бодож чаддаггүй юм уу. 3177000-г 647500-д хуваахад 4,9 гарна. Энэ нь бараг 5 дахин үг мөн буй заа.\n.

Avatar

Зочин 2019-01-04 175.112.12.45

хятад 100000 г хасаад 547500 болно үүнийг 6 аар үрж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж