Монгол Улс өдгөө 3.177000 хүн амтай. Энэ нь одоогоос 100 жилийн өмнөх хүн амаас бараг зургаа дахин өссөн үзүүлэлт юм.
Хүн амын тооллогыг анх XX зуунд буюу 1918 онд Богд хааны зарлигаар явуулж байжээ. Тухайн үед 647500 монгол иргэнтэй хамт 100 мянган хятад иргэн, 5000 орос иргэн Монголд амьдарч байсан аж.
Хүн амын өсөлтийг ажиглахад 1960 оноос төрөлт нэмэгдэж, хүн амын тоо өсчээ.
НҮБ-ын гишүүн орон бүр 10 жил тутамд хүн амаа тоолох зарчимтай. Уг зарчмын дагуу Монгол Улс 2020 онд “Хүн ам, орон сууцны тооллого” явуулах юм.
Хүн амын тооллогын ач холбогдол нь ирээдүйд хэчнээн хүнс, бараа бүтээгдэхүүний хэрэглээ, эрэлт үүсэх, хэчнээн хүн тэтгэвэр тэтгэмжид хамрагдах зэргийг тодорхойлох, бодлого шийдвэр гаргахдаа юунд анхаарах зэргээр үндэсний хэмжээний бодлого тодорхойлоход суурь болдог юм.
Холбоотой мэдээ