Өөрөө явагч робот станц сарны цаад талыг судалж эхэллээ | News.MN

Өөрөө явагч робот станц сарны цаад талыг судалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Өөрөө явагч робот станц сарны цаад талыг судалж эхэллээ

Өөрөө явагч робот станц сарны цаад талыг судалж эхэллээ

БНХАУ-д зохион бүтээж, үйлдвэрлэсэн, сарыг судлах зорилготой “Чан-Э 4” төхөөрөмж өчигдөр /2019.01.03/ өглөө сарны цаад талд буюу дэлхий рүү хардаггүй, сүүдэртэй хэсэгт нь амжилттай газардсан билээ. Тэгвэл өчигдөр оройноос эхлэн “Чан-Э 4” төхөөрөмжийн газардагч станц нь “Ютү-2” хэмээх өөрөө явагч станцыг биеэсээ салгаж, сарыг судлах ажилдаа орсон байна.

“Ютү-2” хэмээх өөрөө явагч судалгааны станц нь саран дээрх эртний тогоог судалж, тэндээс сарны гадаргуу болон гариг ертөнцийн үүсэл, хөгжилтэй холбоотой чухал мэдээллүүдийг олж, цуглуулах зорилготой аж. Харин “Ютү-2”-ийн цуглуулсан мэдээллийг өндөр технологи ашиглан, сарны цаад талаас хиймэл дагуулаар дамжуулан дэлхийд илгээх юм.

Сарны цаад талд ямар зүйл нуугдаж байгааг хүн төрөлхтөн өнөөг хүртэл олж мэдээгүй байна. Эрдэмтэд тэндээс 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн дэлхийн дагуул сарны үүслийн тухай олж мэдэх боломжтой хэмээн найдаж байгаа.

“Чан-Э 4” нь сарны цаад талд газардсан анхны төхөөрөмж болсноороо сансар судлалын түүхэнд хосгүй ололт амжилтыг авчирч байгаа юм. Хятад улс нь сансар огторгуйд хүн төрөлхтнийг тэргүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд сар руу хүмүүсийг илгээж, тэнд судалгааны бааз байгуулах сонирхолтойгоо илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-04 202.131.242.254

Босоо хөх монголчууд сэрэх болоогүй юу.

Avatar

Зочин 2019-01-04 67.80.24.189

Hooe huuhee chi yugaa orchuulaad baina aa.Sar chini oroo 3000 km diametrtei booronhii garig.2500 km diametrtei togoo geed bodood neg uzlee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж