
Дөрөвдүгээр сард “Deepwater Horizon” цамхаг дэлбэрэхэд 11 ажилчин нь нас барсан юм. Уг хуулийн төслөөр ажилчдын үхэл өрөмдлөг, үйлдвэрлэл, боловсруулах байранд болсон бөгөөд АНУ-ын эрүүл мэнд, байгаль орчны хуулийг зөрчсөн бол хамаарах юм байна. АНУ “Deepwater Horizon” цамхгийн ослыг одоо хүртэл мөрдөн шалгаж байгаа бөгөөд эцсийн хариу гараагүй байна. “British Petroleum” компани 2005 онд Техаст болсон өөр нэг осолд мөн буруутайгаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэр ослоос болж, 15 хүн амиа алджээ. Хууль болж батлагдахын тулд уг төсөл Конгрессын хоёр танхимын хоёулангийнх нь дэмжлэгийг авах ёстой.
Т.Бадрах