“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна | News.MN

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын нярайн тасгаас тоног төхөөрөмжүүд алдагдсан хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцохоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарчээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорт шилжүүлсэн байна.

Хэрэг явдлыг тодруулбал, тус эмнэлгийн Нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Оюунцэцэг нь өөрийн хувийн эмнэлэгтээ алга болсон  тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнийг тасгийн эрхлэгчийн албан тушаалаас нь чөлөөлж, гурван сар цалинг нь хасах арга хэмжээг авсан тухай дуулдаж байгаа юм.

Мэдээллийг баталгаажуулах зорилгоор НЭМГ-аас энэ тухай тодруулахад “Манайхаас шинэ оны өмнөхөн газрын даргын тушаал гарч дотоод "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцохоор болсон. Хэргийг шалгаж дууссаны дараа Б.Оюунцэцэг эмчид хуулийн дагуу хариуцлага тооцох байх. Манайхаас тус эмнэлгийн ажилтнуудад  хариуцлага хүлээлгэх эрх зүйн акт байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Хэргийг сануулахад өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгалан цагдаагийн байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж алга болсон талаар мэдэгдсэн байдаг. Тухайн үед алдагдсан тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн эзэмшдэг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ ашиглаж байснаа хүлээж, шарлагын аппаратыг буцаан авчирч байсан аж

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-04 103.26.194.186

Ter tonog tuhuurumjuud Angel baby nertei emnelegt baigaa surag duuldsan shyy, ulziixishig gedeg emchiig shalgaachee ih xornii ezendee

Avatar

Зочин 2019-01-04 64.119.21.236

ШИЖГИЙН АВГАЙ НАР ОЛЗОО БУЛААЛДАЖ ДЭЭ ,

Avatar

Зочин 2019-01-04 103.87.255.42

асгийн эрхлэгчийн албан тушаалаас нь чөлөөлж, гурван сар цалинг нь хасах арга хэмжээг авсан тухай дуулдаж байгаа юм. Eniig odoo yu gej oilgodog yum bol?

Avatar

Zochin 2019-01-04 150.129.141.209

Olon jil hant ajillaj hamag hund huchiriig ni uurch bsan emcheeree ooriigoo reklam dah gsen bish shiitgel boljee hoorhii

Avatar

Зочин 2019-01-04 202.9.43.155

Хувийн эмнэлэгтэй хүн улсын эмнэлэгт юугаа хийж байгаа юм бэ? Ердөө тасгийн эрхлэгчээс чөлөөлөөд болоо юу? Бүр хөөж явуулаач! Ийм заваан юмыг болиулаач дээ. Түмний хүүхдэд үнэ төлбөргүй очих ёстой хэчнээн эмчилгээ үйлчилгээг ингэж хулгайлж байна вэ?

Avatar

зочин 2019-01-04 203.91.118.247

Ажлаа хийж чадахгүй, хамгаалах ёстой өмчөө алдсан сууж байгаа даргыг халах ёстой шүү, Юун арга хэмжээ аваад өнгөрөх вэээээээээээ

Avatar

Nergui 2019-01-04 130.34.173.69

Harin tiimee sonin yumdaa. Darga n asuudaliig il bolgoj baihad arga hemjee avch baih shig. Mongoliin nuur tsarai iim l baina. Arga hemjeegee hulgai hiisen hund avah yostoi atal ..

Avatar

Зочин 2019-01-04 119.40.103.37

СОНИН Л ШИЙТГЭЛ ЮМ. ТӨРӨХИЙН ДАРГА НЬ ӨӨРӨӨ ЦАГДААД АСУУДЛАА ТАВЬЖ ШИЙДҮҮЛЖ БАЙХАД ДАРГАД НЬ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ЭНЭ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН АРГА БАРИЛАА БОЛЬМООР ЮМ. САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ Ч ГЭХ ШИГ. ХАРИН ТЭР ОЮУНЦЭЦЭГ ЭМЧ ИД НЬ ХАРИУЦЛАГА Л ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-01-04 66.181.160.7

чи хамсаатан нь юм уу, Ажлаас нь халах хэрэгтэй.

Avatar

эмэгтэй 2019-01-04 66.181.160.7

чи хамсаатан нь юм уу, Ажлаас нь халах хэрэгтэй.

Avatar

эмэгтэй 2019-01-04 66.181.160.7

чи хамсаатан нь юм уу, Ажлаас нь халах хэрэгтэй.

Avatar

эмэгтэй 2019-01-04 66.181.160.7

чи хамсаатан нь юм уу, Ажлаас нь халах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж