“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын шийтгэл оногдуулна

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын нярайн тасгаас тоног төхөөрөмжүүд алдагдсан хэрэгтэй холбогдуулан тус эмнэлгийн дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцохоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарчээ. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорт шилжүүлсэн байна.

Хэрэг явдлыг тодруулбал, тус эмнэлгийн Нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Оюунцэцэг нь өөрийн хувийн эмнэлэгтээ алга болсон  тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байсан гэх мэдээлэл бий. Мөн түүнийг тасгийн эрхлэгчийн албан тушаалаас нь чөлөөлж, гурван сар цалинг нь хасах арга хэмжээг авсан тухай дуулдаж байгаа юм.

Мэдээллийг баталгаажуулах зорилгоор НЭМГ-аас энэ тухай тодруулахад “Манайхаас шинэ оны өмнөхөн газрын даргын тушаал гарч дотоод "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланд сахилгын хариуцлага тооцохоор болсон. Хэргийг шалгаж дууссаны дараа Б.Оюунцэцэг эмчид хуулийн дагуу хариуцлага тооцох байх. Манайхаас тус эмнэлгийн ажилтнуудад  хариуцлага хүлээлгэх эрх зүйн акт байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Хэргийг сануулахад өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр тус амаржих газрын дарга Г.Баясгалан цагдаагийн байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж алга болсон талаар мэдэгдсэн байдаг. Тухайн үед алдагдсан тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн Нярайн тасгийн эрхлэгч А.Оюунцэцэг өөрийн эзэмшдэг "Бурам-Оюу" хувийн эмнэлэгтээ ашиглаж байснаа хүлээж, шарлагын аппаратыг буцаан авчирч байсан аж

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж