Д.Эрдэнэбат: Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай адил байна

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай адил байна

Д.Эрдэнэбат: Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай адил байна

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхиор чөлөөлдөг байх хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараах тодруулгыг өглөө.

Тэрбээр “Хуульгүйгээр хийгдэж байгаа бүх зүйл төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай ижил сонсогдоод байна. АН-ын хувьд эрх зүйт төрөө хүндэлж өнөөдрийг хүртэл хууль сахих үүргээ биелүүлж, хуралд оролцоод явж байгаа. Харамсалтай нь, төрийн ажил олон долоо хоног гацлаа.

Эндээс гарах хоёр л гарц байна гэж тэд харж байгаа. Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө огцрох. Үүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл мөн болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг бид Даваа гаригт бүлгийн хурлаараа ярилцана.

Хоёрдугаарт, энэ өргөн барьсан хуулийн асуудал. Их хурлын дарга сая хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ гэж мэдэгдсэн. Ирэх долоо хоногт мөн энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргана.

Ирэх долоо хоногт бүтэн хэлэлцээд явахад энэ хууль батлагдах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж