Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх | News.MN

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг сэтгүүлчид авлаа.

-Чуулганы үйл ажиллагаа гацаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Та бүлгийн даргын хувьд уг асуудалд тайлбар өгнө үү?

-МАН-ын бүлгийн үйл ажиллагаанаас болж чуулган гацсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Манай бүлгийн гишүүд яагаад хуралдаа ирэхгүй байна вэ гэдэг асуудал байнга тавиад байгаа. Манай 40 гишүүн УИХ-ын даргыг хурал удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн,  чуулганы хуралдааныг бойкотолж байгаа. Түүнээс гишүүн хувиараа хуралдаа ирэхгүй байгаа асуудал биш. Ерөнхийлөгч УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Хуулийг хэлэлцэхэд гишүүд бүрэн оролцоно гэж байгаа. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлгээр хэлэлцэн, санал нэгтгэх шаардлагатай учраас өнөөдөр МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан.

-Хэд хоногийн завсарлага авч байгаа вэ?

-Ирэх долоо хоногийн даваа гаригт бүлэг хуралдана. УИХ-ын нэгдсэн чуулганд оролцоод явна. Хуралд оролцохгүй гэсэн 40 гишүүний тавьж байгаа шаардлага Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн үзэл санаатай нийцэж байгаа учраас гишүүд хуулийн төслийг хэлэлцэхэд чуулганы хуралдаандаа оролцоно.

-Өчигдөр бүлгийн хурал зарласан ч ирц хүрээгүй. Гэхдээ танай өрөөнд 40 гишүүний төлөөлөл буюу Ерөнхий сайдын талынхан уулзалт хийсэн. Ямар нэгэн шийдвэр гаргасан уу?

-Уг нь өчигдөр бүлгийн хурал хийе гэсэн боловч ирц хүрээгүй. 33 гишүүн хүрээгүй учраас бүлгийн хурал хийж чадаагүй. Гэхдээ тодорхой асуудлуудаар санал солилцсон. Манай өрөөнд уулзалтууд болсон.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталснаар УИХ-ын гацаа гарах уу?

-Энэ хуулийн төсөл зөвшилцөл рүү очих байх гэж бодож байна. Яг одоо бол зөвшилцөлд хүрчихсэн, энэ асуудлыг ингээд шийдчихлээ гэж хэлэхэд эрт байна.

-Нэг сар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадсангүй. УИХ тарах нөхцөл бүрдлээ гэж үзэх хүмүүс ч байна?

-УИХ тарах тухай асуудал хуультай. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүн таръя гэсэн санал өгөх буюу гарын үсэг зурвал тарна. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад, улс төрийн шаардлага тавьсан. Түүнээс ажлаа таслаад байгаа юм байхгүй. Гишүүдийн зарим нь өрөөндөө байна, зарим нь хэсэг бүлгээрээ санал солилцоод сууж байна. Тавьсан шаардлага нь хангагдах үед хуралдахад бэлэн байгаа. Өнөөдөр бол манай бүлгийн 31 гишүүн байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга "Хэрвээ энэ хуулийн төслийг хэлэлцэн баталбал УИХ-ын үйл ажиллагаа ганхах байдалд хүрнэ” гэж байна?

-Зарим нэг хүмүүс УИХ тогтворгүй болох вий гэж харж байх шиг байна. Энэ УИХ-ын даргын чөлөөлөгдөж, огцруулах процесс арай л хатуу байгаа юм. Хуулиар их хамгаалагдсан. Ер нь парламентын засаглалтай орнууд хурал удирдах ёс зүйн болон хуулийн боломж байхгүй гэж үзвэл огцруулаад явдаг. Тиймээс энэ УИХ-ыг тогтвортой байлгах талд нөлөөлөхгүй болов уу гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jfdjkds 2019-01-04 174.50.62.78

Дараагийн тусгай ажиллагаа Эрдэнэтийн 49 хувь. Луйварчин Элбэгдорж айсандаа өмдөндөө тавьчихаад байна. Ми овогтыг зайлуулаад Ерөнхий прокорурор, АТГ-н даргыг өөрчил. ШЕЗ-н дарга Лүндэндоржийг хүн амины хэрэгт нь ял өгч шоронд хатаа.Одоо л энийг хийгүй бол оройтно шүү. Ми овогт 20 оны сонгуульд АН-г ялуулахан төлөхийн бүхнийг хийх болно.МАНАН 20 онд цуврал а******н Эрдэнийг ерөнхий сайд, х***а халзан толгой Эрдэнэбатыг УИХ-н дарга болгох болгохоор төлөвлөж байна.

Avatar

Зочин 2019-01-04 64.119.18.164

Улсын Их Хурлын дарга гэдэг бол хуралдаан дарааллуулагч, хөтлөгч гэдэг рүүгээ л явж байна. Бараг зөв биз. Гурван өндөрлөгийнхөө нэгээр үлдэнэ биз гэхдээ.

Avatar

Зочин 2019-01-04 112.72.15.78

Энэ мануухай сайхан гар юу гэнэ үү Ерөнхийлөгчийн төслөөр шийдэгдэх байх гээд өөрийн ажлаа өөр ертөнцөд даатгачихсан байна даа. МАНын бүлгийн дарга шүү дээ. Ийм идэвхи, чадваргүй, хүний гар хөл, өөрийн толгойгүй, бусдын амаар ажиллагсад одоо болимоор юм.. ?????? Хаянхярваа шиг байг гэхэд Д.Эрдэнэбат шиг байгаачээ

Avatar

Иргэн 2019-01-04 139.5.217.144

Одоо их сайхан?! Шинэ хилмэгдүүлэлтийн аргачлал зохиогдож хэрэгжээд төрийн өндөрлөгийн дархлааг хлдагдуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах башир арга ингэж бичигджээ?! Шинэ жүжиг ингэж дэглэгджээ?! Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хорооны хурал дээр унах нь тодорхой болмогц айж сандран завсарлага авч амиа аргацааж байгаа вм байхдаа?! Хууль бус вм чинь унаж л таарнашдээ?!

Avatar

ХӨМӨРСӨН ТОГООНД УТААНД УГААРТУУЛАГДСАН ЯДУУ МОНГОЛЧУУД 2019-01-04 175.38.95.65

ЖОНКУУ ТӨМӨР ЗАМЫН 280 САЯ ЛУЙВАР АА ДАРАХ ГЭЖ ЗИКАГИЙН ХАМТ МОНГОЛЧУУДЫГ, ТӨРИЙГ ЖИНХЭНЭ САМАРЧ БАЙНА ДӨӨ, СҮР ДАНЗАН ТОПОР ИХ ХӨЛДҮҮ ***р ЮМ ДАА, АРГАГҮЙ Л ЦЭРГИЙН БАГА ДАРГААС ХЭТРЭХГҮЙ СЭТГЭНЭ… БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙГАА ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ***р**д НЬ БАРЬЖ ИДЭЭД ДУУСЛАА.

Avatar

Зочин 2019-01-04 66.181.181.112

Женко Хүрэлсүх нар өөрсдийн хорон санаа, мөрөөдөл хүсэлд нийцүүлж хууль баталдаг болжээ. Нөгөө 27 гишүүнээсээ татгалзах бус ТҮДГЭЛЗЭХ, УЛМААР, Ерөнхийлөгчийг огцруулах, УИХ тарах нөхцөл бүрдлээ

Avatar

Зочин 2019-01-04 66.181.181.112

Женко Хүрэлсүх нар өөрсдийн хүсэлд нийцүүлж хууль баталдаг болж. Нөгөө 27 гишүүн УИХ-ын гишүүнээс татгалзах бус түдгэлзэх, улмаар УИХ тарах нөхцөл бүрджээ

Avatar

yav yav 2019-01-04 202.21.117.194

ene bas neg dulegnesen archaagui gar… n**** gj ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж