Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төслөөр зөвшилцөх байх

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг сэтгүүлчид авлаа.

-Чуулганы үйл ажиллагаа гацаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Та бүлгийн даргын хувьд уг асуудалд тайлбар өгнө үү?

-МАН-ын бүлгийн үйл ажиллагаанаас болж чуулган гацсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Манай бүлгийн гишүүд яагаад хуралдаа ирэхгүй байна вэ гэдэг асуудал байнга тавиад байгаа. Манай 40 гишүүн УИХ-ын даргыг хурал удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн,  чуулганы хуралдааныг бойкотолж байгаа. Түүнээс гишүүн хувиараа хуралдаа ирэхгүй байгаа асуудал биш. Ерөнхийлөгч УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Хуулийг хэлэлцэхэд гишүүд бүрэн оролцоно гэж байгаа. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлгээр хэлэлцэн, санал нэгтгэх шаардлагатай учраас өнөөдөр МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан.

-Хэд хоногийн завсарлага авч байгаа вэ?

-Ирэх долоо хоногийн даваа гаригт бүлэг хуралдана. УИХ-ын нэгдсэн чуулганд оролцоод явна. Хуралд оролцохгүй гэсэн 40 гишүүний тавьж байгаа шаардлага Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн үзэл санаатай нийцэж байгаа учраас гишүүд хуулийн төслийг хэлэлцэхэд чуулганы хуралдаандаа оролцоно.

-Өчигдөр бүлгийн хурал зарласан ч ирц хүрээгүй. Гэхдээ танай өрөөнд 40 гишүүний төлөөлөл буюу Ерөнхий сайдын талынхан уулзалт хийсэн. Ямар нэгэн шийдвэр гаргасан уу?

-Уг нь өчигдөр бүлгийн хурал хийе гэсэн боловч ирц хүрээгүй. 33 гишүүн хүрээгүй учраас бүлгийн хурал хийж чадаагүй. Гэхдээ тодорхой асуудлуудаар санал солилцсон. Манай өрөөнд уулзалтууд болсон.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн баталснаар УИХ-ын гацаа гарах уу?

-Энэ хуулийн төсөл зөвшилцөл рүү очих байх гэж бодож байна. Яг одоо бол зөвшилцөлд хүрчихсэн, энэ асуудлыг ингээд шийдчихлээ гэж хэлэхэд эрт байна.

-Нэг сар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж чадсангүй. УИХ тарах нөхцөл бүрдлээ гэж үзэх хүмүүс ч байна?

-УИХ тарах тухай асуудал хуультай. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүн таръя гэсэн санал өгөх буюу гарын үсэг зурвал тарна. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад, улс төрийн шаардлага тавьсан. Түүнээс ажлаа таслаад байгаа юм байхгүй. Гишүүдийн зарим нь өрөөндөө байна, зарим нь хэсэг бүлгээрээ санал солилцоод сууж байна. Тавьсан шаардлага нь хангагдах үед хуралдахад бэлэн байгаа. Өнөөдөр бол манай бүлгийн 31 гишүүн байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга "Хэрвээ энэ хуулийн төслийг хэлэлцэн баталбал УИХ-ын үйл ажиллагаа ганхах байдалд хүрнэ” гэж байна?

-Зарим нэг хүмүүс УИХ тогтворгүй болох вий гэж харж байх шиг байна. Энэ УИХ-ын даргын чөлөөлөгдөж, огцруулах процесс арай л хатуу байгаа юм. Хуулиар их хамгаалагдсан. Ер нь парламентын засаглалтай орнууд хурал удирдах ёс зүйн болон хуулийн боломж байхгүй гэж үзвэл огцруулаад явдаг. Тиймээс энэ УИХ-ыг тогтвортой байлгах талд нөлөөлөхгүй болов уу гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж