Саудын сэтгүүлчийн аллагын шүүх хурал эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Саудын сэтгүүлчийн аллагын шүүх хурал эхэлжээ

Шүүх хурлын үеэр Саудын Арабын Прокурорын газраас тус хэрэгт холбоотой гэх 11 этгээдийн тавыг нь цаазаар авахыг шаардсан байна. Прокурорын газрын үзэж байгаагаар тэдгээр таван хүн сэтгүүлчийг консулын газарт ороход тариа хийн нойрсуулаад, биеийг нь хэдэн хэсэг болгон хувааж консулын байрнаас гаргасан гэв.

Саудын сэтгүүлчийн аллагын шүүх хурал эхэлжээ

Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан “Washington Post” сонины сэтгүүлж Жамаль Хашоггийн хэрэг шийдэгдэлгүй гурван сарын хугацаа өнгөрсний эцэст Пүрэв гаригт /2019.01.03/ Эр-Рияд хотноо анхны шүүх хурал нь болжээ. Шүүх хурлын үеэр Саудын Арабын Прокурорын газраас тус хэрэгт холбоотой гэх 11 этгээдийн тавыг нь цаазаар авахыг шаардсан байна. Прокурорын газрын үзэж байгаагаар тэдгээр таван хүн сэтгүүлчийг консулын газарт ороход тариа хийн нойрсуулаад, биеийг нь хэдэн хэсэг болгон хувааж консулын байрнаас гаргасан гэв.

Туркийн эрх баригчид дээрх хэрэгт Саудын Арабын удирдагчид буруутай, хэргийн хэд хэдэн нотлох баримт байгаа гэдэг байр суурьтай байсан. Саудын Арабын Прокурорын газар Туркийн тал Саудын талд одоо болтол хэргийн нотлох баримтуудыг өгөхгүй байгаа гэжээ. Энэ хэргээс хойш хоёр долоо хоногийн дараа Саудын эрх баригчид түүнийг консулын газарт алагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Харин АНУ ийм хэрэг Саудын Арабын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр болно гэдэг боломжгүй зүйл хэмээн мэдэгдээд байв.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж