"Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг БХ-нд шилжүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг БХ-нд шилжүүлсэн"

"Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг БХ-нд шилжүүлсэн"

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр /2019.01.05/ нээсэн ч МАН-ын бүлэг дахин завсарлага авлаа. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН бүлгийн хуралдаанаа хуваарьт өдрөө хийхээр төлөвлөж байгаа юм. Өнөөдөр ирц бага байгаа учраас ирэх даваа гаригт бүлэг хуралдах хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулах санал гаргаж байна” гэсэн юм. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдааныг хааж, УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдааны санал, шаардлагын хариу өгсөн тухайгаа өчигдөр хэлсэн. Өчигдөр  оройноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, УИХ-ын Тамгын газар Хууль тогтоомжийн хуулийн дагуу иж бүрдлийг нь шалгаж, өнөөдөр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах төслийг надад өргөн барьсныг би хүлээж авсан. Энэ хуулийн төслийг ажил, үүргийн  хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэнэ. Ер нь бол УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж, гацаанд орсон байдалд дүгнэлт хийж, дараагийн чуулганд ирцээ бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын зарим  сайдыг томилохтой холбоотой, Ашигт малтмалын нөөц ашигласны татварын тухай хуулийн мухардалд орсон энэ нөхцөлд байдалд үнэлэлт дүгнэлт өгч, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцох шаардлагатай” гэдгийг тодотгосон юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж