Мэн Ванжоуг баривчилснаас хойш Хятад 13 канад иргэнийг саатуулжээ | News.MN

Мэн Ванжоуг баривчилснаас хойш Хятад 13 канад иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Мэн Ванжоуг баривчилснаас хойш Хятад 13 канад иргэнийг саатуулжээ

Мэн Ванжоуг баривчилснаас хойш Хятад 13 канад иргэнийг саатуулжээ

АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Ванкуверт өнгөрсөн сард  Хятадын “Huawei Technologies” компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг баривчилснаас хойш Хятадад Канадын 13 иргэн баривчлагджээ. Энэ тухай Канадын тал пүрэв гаригт /2019.01.03/ мэдээлсэн байна.

Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, доод тал нь 13 канад иргэн баривчлагдсанаас наймыг нь суллажээ. Тэднийг юуны учир саатуулсан нь тодорхойгүй байгаа аж. Энэхүү мэдэгдлээс өмнө Канадын гурван иргэн Хятадад баривчлагдаад байгаа тухай мэдээлсэн билээ.

Мэн Ванжоуг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр баривчилснаас хойш Хятад, Канадын хоорондох дипломат харилцаа хурцадсан. Канад иргэдийг баривчилсан нь “Huawei”-ийг үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоуг баривчилсантай ямар нэгэн байдлаар холбоогүй болохыг Канадын Засгийн газраас нэг бус удаа мэдэгдсэн. Харин Бээжин дэх барууны болон Канадын хуучин дипломатууд канад иргэдийг баривчилсан нь БНХАУ-ын хариу арга хэмжээ хэмээн үзэж байгаа аж.

Мэн Ванжоу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр 7,4 сая ам.долларын барьцаагаар батлан даалтад гарч, эдүгээ Ванкуверт амьдарч буй юм байна. Өдгөө 46 настай захирал эмэгтэй шагайдаа төхөөрөмжтэй, 23:00-06:00 цагт гэртээ байх ёстой.

Хятадад баривчлагдсан 13 канад иргэний дотор Майкл Ковриг, Майкл Спавор, Сара Макивер нар байгаа билээ.

Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж