З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон | News.MN

З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхоор огцруулдаг байх хуулийн төсөл өнөөдөр /2019.01.05/ барьлаа. Энэ хуулийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч өчигдөр хуулийн төсөл өргөн барихаар УИХ-д хүргүүлсэн ч бүрдүүлэлт байхгүй гэж хойшлуулсан. Харин өнөөдөр өргөн барьчихлаа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр орой, УИХ-ын тухайн хуулийн 16 штрих 1-3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 10.2.6-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барихаар УИХ-ын даргатай уулзсан. Энэ үеэр ийм хууль өргөн барина, хүлээж авна гэдэг байдлаар ярилцсан байсан. Гэвч УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хууль өргөн барих бүрдүүлэлт дутуу байна гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс би өнөөдөр албан бичиг бичиж,  энэ хууль бүрдүүлэлт шаардахгүй. Яагаад гэвэл хууль тогтоомжийн тухай хуулиар хууль өргөн барихдаа олон бичиг баримт бүрдүүлдэг шаардлагуудтай. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг энэ хуулийн 12.22 дахь заалтаар энэ аргачлалыг мөрдөхгүй гэж хуульд тусгасан. Олон улсын  гэрээ, төсөв, төсвийн тодотгол, өрийн удирдлагын стратеги, төсвийн гүйцэтгэл батлах, дайны тухай хууль, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх зэрэг асуудалд бүрдүүлэлт шаардахгүй 24 хуулийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн.

-Хуулиудад ямар өөрчлөлтүүд орж байна вэ, тодруулбал?

-Хуулиудад оруулах өөрчлөлт бол маш энгийн. УИХ-ын чуулган арванхоёрдугаар сарын 6-аас хойш сар гаруйн хугацаанд хуралдаагүй. Нэг сарын турш чуулган хуралдахгүй байгаад Ерөнхийлөгч санаа зовж, алтны татвар, өвлийн бэлтгэл, утааны асуудал, жагсаал цуглаан гэх мэт олон асуудал тулгарч байна. Тэгэхээр  асуудлаа УИХ-ын танхимдаа орж ярилцах, маргалдаж байгаа талууд  эв зүйгээ олж, цаашаа явахыг хүсч байгаа. УИХ-ын дарга хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө “Хууль байдаг бол би хуулийн дагуу өргөдлөө өгмөөр байна. Хуулийн дагуу өргөдлөө өгмөөр байна” гэж ярьсан. Тэгэхээр Ерөнхийлөгч  хууль санаачлаад гарцыг нь гаргаж өгч байна гэж хуулийн төсөл өргөн барьж байгаа юм. Үүнээс хойш УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг томилж, чөлөөлдөг болж байна. Энэ хуулиар УИХ-ын тухай хуулийн 16 штрих 1-3 дахь заалтад “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн барьсан бол төслийг энэ хуулийн 16 штрих 1.1,2-т заасан журмын дагуу хэлэлцэнэ” гэж тусгасан.  Хоёр дахь заалт нь энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлнэ гэсэн товчхон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Үүнийг дагаж УИХ-ын тухай хуулийн 10.2.6-т заасан өөрөө өргөдлөө өгөх, өөр ажилд шилжих зэрэг таван шалтгаан дээр нэмж, УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө” гэдэг заалтыг нэмж байгаа юм.

-Огцруулахгүй зөвхөн чөлөөлнө гэсэн үг үү?

Огцруулахгүй. Огцруулна гэвэл Үндсэн хуулийн 66.2.4-өөр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт шаардахаар байгаа учраас Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд чөлөөлөх л асуудал  тусгагдсан.

-МАН-ын бүлэг, байнгын хороо, чуулган хуралдаж чадахгүй байгаа. Тэгэхээр хуулийн төслийг хэзээ хэлэлцэх боломжтой вэ?

-Ерөнхийлөгчийн саналаар бол энэ хуулийг нэн даруй хэлэлцэж, батлаад УИХ-ын гацааг гарга гэж байгаа. Нэн даруй гэдэг нь өнөөдрөөс эхлээд байнгын хороо, чуулган хуралдаад явах боломжтой. УИХ-ын даргын хэлснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль бас яаралтай хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх талаар бүлгийн  дарга нартайгаа хэлэлцэнэ гэж байсан.

-УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэхгүй хойшлуулаад байвал яах вэ?

-УИХ-ын даргын санаагаар бол хэлэлцээд явна гэдэг байр суурьтай  байсан. Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд маргалдагч талуудыг эв зүйгээ олоод яв, хууль нь дутсан бол хуулийг нь өөрөө санаачлая гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ хуулийн өөрчлөлтүүд Үндсэн хуультай нийцэж байгаа юу?

-Үндсэн хуультай нийцүүлэхийн тулд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газраас УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах гэж  байсан саналын огцруулах гэдэг үгийг нь хассан байсан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 66.2.4 дэх заалтаар огцруулах  асуудлыг зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу шийднэ гэдэг хоригтой учраас огцруулах гэдгийг нь авсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-04 202.9.42.188

60 saya maltai ulsiin mahnii une dendej bn shuudee.araichdee

Avatar

Zochin 2019-01-04 202.9.42.188

60 saya maltai ulsiin mahnii une dendej bn shuudee.araichdee

Avatar

Иргэн 2019-01-04 202.126.89.161

Оюунэрдэнэ Батзандан Аюурсайхан Болд нар тийм сүрхий тэмцэгч ард түмэндээ хайртай юм бол зах дээр очоод махны үнийн хөөрөгдлийг зогсоогооч. Монголчууд махаа авч дийлэхээ болих нь. Монгол ялж байгаа нь энэ үү!!!

Avatar

Зочин 2019-01-04 103.57.94.215

Шинэ МАНАН нэн даруй төрийн бүр эрх мэдлийг авч монголчуудыг зовлонгийн хаалга татуулах нь л дээ. Арай л биш санагдаад байх юм даа энэ Хүрэлсүх, Баттулга, З.Энхболд, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Болд, Батзандан нарын шинэ МАНАН

Avatar

МОНГОЛЧУУДЫГ ЗАЯА НЬ ХАЯСАН УУ?! 2019-01-04 175.38.95.65

ЖОНКУУ ТӨМӨР ЗАМЫН 280 САЯ ЛУЙВАР АА ДАРАХ ГЭЖ ЗИКАГИЙН ХАМТ МОНГОЛЧУУДЫГ, ТӨРИЙГ ЖИНХЭНЭ САМАРЧ БАЙНА ДӨӨ, СҮР ДАНЗАН ТОПОР ИХ ХӨЛДҮҮ ***р ЮМ ДАА, АРГАГҮЙ Л ЦЭРГИЙН БАГА ДАРГААС ХЭТРЭХГҮЙ СЭТГЭНЭ… БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙГАА ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ***р**д НЬ БАРЬЖ ИДЭЭД ДУУСЛАА…

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-01-04 202.131.227.50

Hamgiin turuund ene atiisan 2 tairdas boloh janhuu zika virus 2-g Mongoliin turuus uurd zailuulah heregtei!!! Ternii daraa uih-g taraaya!!!

Avatar

УИХ тамгын газрын дарга 2019-01-04 103.26.195.74

УИХ ын тамгын газрын дарга нь хуулиа мэдэхгүй бүрдүүлэлт дутуу гэж буцааж байдаг, хуулиа мэдэхгүй нөхөр дарга байж болохуу, төрийн ажил нэг хоногоор гацаасан байна энэ дарга, ийм мэдлэгүй чадваргүй нөхдүүдээс болоод төрийн алба доод дунд дээд бүх шатандаа бүгд гацаадаг

Avatar

Зочин 2019-01-04 202.179.26.228

М.Энхболд гуай хууль дахин санаачлуулж байж чөлөөлөгдөж байхаар саналаараа ИХ -ын даргаа өгнө л биз дээ. Яасан албан тушаалд шунаж дууссдаггүй шунал вэ? Бүх албан тушаалыг авлаа . Сайн байсан бол улс орон ийм байхгүй шүү дээ. Өөрөө л насаараа идээд барахгүй хоол, хурдан морь, хэдэн тэрбумын хөрөнгө зоорьтой боллоо. Даргаа өгөх гэхээр төрөөс идсэн ууссан нь илрэх гээд хэцүү байгаа даа тэгээд үхэх гэж байна даа

Avatar

zochin 3483 0322 2019-01-04 202.131.236.170

Buh yum huuliin daguu shiidegdeh yostoi gedgiig huuli bataldag UIH-iin 40teneg uhruud medeggui yum baih daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж