ДАКАР РАЛЛИ: Монголын баг уралдахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

ДАКАР РАЛЛИ: Монголын баг уралдахад бэлэн

ДАКАР РАЛЛИ: Монголын баг уралдахад бэлэн

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсад эхлэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ. Тодруулбал, 40 орны 534 тамирчин оролцох уг тэмцээн энэ сарын 6-17-ны өдрүүдэд болох юм.

“Дакар ралли 2019”-д Монголын баг энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэд Перуд очоод байна. Мөн энэхүү тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон ажиллахааар болсон.

Өчигдөр /2019.01.03/ “Дакар ралли”-д уралдах машинууд Перуд очиж, олон орны тамирчид тэмцээндээ албан ёсоор бэлтгэж эхэлсэн байна. Учир нь “Дакар ралли” уралдааны дүрэм, журам маш нарийн стандартын дагуу явагддаг учир тусгай шалгуурыг хангах ёстой байдаг. Тиймээс тамирчид урьдчилсан байдлаар Францад машины үзлэгт орж, уралдах эрхээ баталгаажуулсан юм. Манай тамирчид 413 дугаартай уралдахаар болжээ.

“Дакар ралли 2019” уралдаан Перу улсын нутагт арван өдрийн турш 5603 км үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд шилдгүүдээ тодруулна.

Уралдааны талаарх мэдээллийг Dakar 2019 Team Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж